
Энэтхэгт халдвар авсан хүний тоо 100 мянга давжээ

Энэтхэгт нэг өдрийн дотор коронавирусний халдварын 4900 гаруй тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 101139 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв
2020-05-19
“Starbucks” Япон дахь салбаруудаа нээж эхэлжээ

Шинэ коронавирусний халдварын улмаас түр хугацаагаар хаагаад байсан Япон дахь 850 орчим салбараа нээж эхэллээ гэж АНУ-ын “Starbucks” компани өнөөдөр мэдээллээ
2020-05-19
Хятадад газар хөдөлсний улмаас дөрвөн хүн амиа алджээ

БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Юннань мужийн Цяожя тойрогт даваа гаргийн орой газар хөдөлсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, 24 хүн гэмтлээ гэж орон нутгийн эрх баригчид өнөөдөр мэдээлжээ
2020-05-19
Курилийн өмнөд хэсгийг Японы нутаг дэвсгэр гэж дурджээ

Курилийн бүлэг арлын өмнөд хэсгийг "хойд газар нутаг" гэж нэрлэх эрхтэй хэмээх байр суурийнхаа талаар Японы Гадаад хэргийн яам /ГХЯ/ “Гадаад бодлогын хөх ном” жил тутмын тайландаа дахин дурджээ
2020-05-19
Санкт-Петербургт эмнэлгийн 2.5 мянган ажилтан коронавирусээр халдварлажээ

Санкт-Петербург хотод коронавирусээр халдварласан хүмүүсийн дөрөвний нэг орчим нь буюу 2.5 мянга нь эмнэлгийн ажилтнууд байна гэж тус хотын захирагч Александр Беглов ярьжээ
2020-05-19
Цукерберг интернэтийг зохицуулах хятад загварыг эсэргүүцэв

“Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг даваа гарагт Европын дотоод зах зээлийн асуудал хариуцсан комиссар Тьерри Бретонтой онлайн хэлэлцүүлэг хийх үеэрээ интернэтийн орон зайг Хятад улсын загвараар зохицуулах нь аюултай гэж мэдэгдэв
2020-05-19
Сөүл хотын томоохон эмнэлгийн дөрвөн сувилагчаас халдвар илэрчээ

БНСУ-ын хамгийн том нэгдсэн эмнэлгүүдийн нэг болох “Samsung Medical Center” эмнэлгийн дөрвөн сувилагчаас коронавирусний халдвар илэрсэн гэж Сөүл хотын захирагч Пак Вон Сон өнөөдөр мэдээллээ
2020-05-19
АНУ: ДЭМБ шаардлага биелүүлэхгүй бол санхүүжилтээ бүрэн зогсооно

АНУ-ын эрх баригчдын шаардаж байгаагаар шинэчлэл хийнэ гэсэн баталгаа олгох 30 хоногийн хугацааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ өгчээ
2020-05-19
Д.Трамп: Би халдвараас сэргийлэхийн тулд “гидроксихлорохин” ууж байгаа

Би “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хумхаа өвчний эм болох “гидроксихлорохин” ууж байгаа" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
2020-05-19
Японы ДНБ 3.4 хувиар бууржээ

Японы эдийн засагт коронавирусний цар тахал ихээхэн нөлөөлж, энэ оны эхний улиралд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувиар бууржээ
2020-05-18
БНХАУ шинжээчдээ Израил руу илгээнэ

Израилд улсаа төлөөлөн сууж байсан БНХАУ-ын Элчин сайд Ду Вэйн нас барсан шалтгааныг тодруулах зорилгоор Хятадын эрх баригчид дотоодын мөрдөн шалгах ажиллагаа явуулах тусгай багийг Еврейн улс руу илгээхээр болсон байна
2020-05-18
БНСУ-д халдварын 15 шинэ тохиолдол бүртгэгджээ

БНСУ-д ням гарагт коронавирусний халдварын 15 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь шөнийн клубүүдтэй холбоотой халдварын тохиолдлын тоо буурч буйг харуулжээ
2020-05-18
Оросын бизнес эрхлэгчид Их Британийн хамгийн баян хүмүүсийн тоонд оржээ

ОХУ-ын бизнес эрхлэгч Алишер Усманов, Михаил Фридман, Роман Абрамович нар “Sunday Times” сониноос гаргасан Их Британийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад багтжээ
2020-05-18
“Eurovision-2021” Роттердамд болно

“Eurovision” олон улсын дууны уралдаан Нидерландын Роттердам хотод ирэх онд болно гэдгийг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо батлан мэдэгджээ
2020-05-18
“Apple” компани 100 орчим дэлгүүрээ нээнэ

Apple” компани коронавирусний цар тахлын улмаас түр хугацаагаар хаагаад байсан 100 орчим дэлгүүрийнхээ үйл ажиллагааг даваа гаргаас эхлэн явуулахаар болсон тухай тус компанийн ахлах дэд ерөнхийлөгч Дейдра О'Брайен мэдэгджээ
2020-05-18
Майкл Жорданы хос пүүз 560 мянган ам.долларын үнэ хүрчээ

Домогт сагсанбөмбөгч Майкл Жорданы хос пүүз Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар 560 мянган ам.долларын үнэ хүрч зарагдсан тухай “Sotheby's” дуудлага худалдааны ордны цахим хуудсанд мэдээлжээ
2020-05-18
Европын орнууд хязгаарлалтаа нэмж сулруулна

Итали, Испани тэргүүтэй Европын олон орон коронавирусний халдварын тархалтын улмаас тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүдээ даваа гаргаас нэмж сулруулна
2020-05-18
“Diamond Princess” аяллын хөлөг онгоц Японыг орхижээ

Дэлхий даяар коронавирус тархахаас өмнө хэсэг хугацаанд БНХАУ-аас гадна халдварын хоёр дахь том голомт болж байсан “Diamond Princess” аяллын хөлөг онгоц гурван сар өнгөрсний дараа Японы Ёкохама хотын боомтыг орхин гарчээ
2020-05-17
Иракт найман өдөр 24 цагийн хөл хорио тогтооно

Коронавирусний цар тахлын улмаас найман өдрийн турш хөл хорих шийдвэр гаргаснаа Иракийн эрх баригчид бямба гарагт мэдэгджээ
2020-05-17
ИХ УНШСАН