ДЭМБ: Коронавирус хүний биед дасан зохицох гэж оролдож байна.

ДЭМБ-ын Европын салбарын захирал Ханс Клюге Данийн DR телевизэд ярилцлага өгөхдөө цар тахал 2022 оны эхээр дуусна гэж мэдэгдлээ.

Тэрээр “Хүнд хэцүү бүхэн ард хоцорсон. Бид 2020 онд коронавирус анх тархаж байх үеэс хамаагүй илүү мэдээлэлтэй болсон. Вирусын тархалт одоо зогсоогүй байгаа ч янз бүрийн хөл хорио, хязгаарлалт хэрэггүй болсон. Гэхдээ мэдээж анхаарал болгоомжтой хэвээр байж, ариун цэврээ сахих ёстой. Коронавирус мутацид орж байгаа нь жирийн үзэгдэл. Вирус хүний биед дасан зохицох гэж оролдож байна.

ДЭМБ COVID-19-ийн эсрэг вакцины үр дүнг маш нарийн хянаж байгаа. Хэрэв хэрэг гарвал мутацид орсон вирусыг устгахаар вакцинаа өөрчлөх ч цоо шинэ вакцин гаргах гэж оролдох явдал хэрэггүй” гэж ярьсан байна.

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дахинд ковидоор 111,1 сая хүн өвчилж, 2,46 сая хүн амиа алдаад байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.250.105)