Далай лам коронавирусний вакцин хийлгэжээ

Төвөдийн Буддын шашинтнуудын оюун санааны удирдагч XIV Далай лам бямба гарагт Энэтхэгийн эмнэлэгт коронавирусний вакцин тариулжээ.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсанд байрлуулсан дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдсэн байна. "“Ноцтой асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд" найз нөхөд, тэр дундаа эмч найз нарынхаа зөвлөсний дагуу вакцин хийлгэсэн. Энэ бол маш чухал. Илүү олон хүн айх аюулгүй байхын тулд вакцин хийлгээсэй гэж би хүсэж байна” гэж Далай лам хэлжээ. Гэхдээ тэрбээр ямар вакцин тариулснаа хэлээгүй байна.

Энэтхэгт коронавирусний вакцинжуулалт нэгдүгээр сарын 16-нд эхэлжээ. Одоогийн байдлаар тус улсад 14 сая гаруй хүн вакцин хийлгэсэн бөгөөд иргэдийг дархлаажуулахад Их Британи-Шведийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан “Covishield” болон Энэтхэгийн “Bharat Biotech” компанийн бүтээсэн “Covaxin” вакцинуудыг хэрэглэж байгаа юм.

Эх сурвалж: МОСКВА. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)