Өмнөд Солонгост 28 сая гаруй шувуу устгажээ

Пүрэв гаргийн өглөөний байдлаар БНСУ-ын нутаг дэвсгэрт шувууны томуу үүсгэгч H5N8 вирусний халдварын 97 орчим голомт бүртгэгджээ. 

Тус улсын Хүнс, хөдөө аж ахуй, ойн яам мэдээлснээр, өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээс хойш нийт 28 сая гаруй толгой гэрийн тэжээвэр шувууг устгасан байна.

Гэнэтийн хомсдол үүссэний улмаас Өмнөд Солонгост шувууны мах, тахианы өндөгний үнэ огцом өсжээ. Үнийг тогтворжуулах зорилгоор тахианы өндөг болон долоон төрлийн бүтээгдэхүүний импортын тарифыг зургадугаар сарын 30-ныг хүртэл цуцалсан байна.

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)