Уран гулгагч бүсгүй нас барсан байдалтай олджээ

Уран гулгагч Екатерина Александровская Москва хотоос нас барсан байдалтай олдсон талаар хуулийн байгууллагын эх сурвалж “TASS” агентлагт бямба гарагт мэдээлжээ
2020-07-19

Францын Ерөнхий сайд Эдуар Филипп огцорчээ

Францын Ерөнхий сайд Эдуар Филипп огцрох хүсэлтээ өглөө гэж Елисейн ордон мэдээлжээ. “Ерөнхийлөгч огцрох хүсэлтийг хүлээн авсан” гэж мэдээлэлд дурдсан байна
2020-07-03

Испани 12 орны иргэдэд хилээ нээнэ

Испанийн Засгийн газар Европын Холбооны /ЕХ/ Зөвлөлөөс санал болгосон “аюулгүй” 15 орноос 12-ынх нь иргэдэд долдугаар сарын 4-нөөс эхлэн хилээ аажмаар нээнэ гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ
2020-07-03

Д.Трамп халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйд шинжилгээг дахин сайшаажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орондоо коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгааг шинжилгээг сайтар хийж буйтай холбоотой гэж дахин мэдэгджээ
2020-07-03

Флоридагийн томоохон тойрогт хөл хорих цаг тогтоожээ

АНУ-ын Флорида муж улсын Майами-Дейд тойргийн эрх баригчид коронавируст халдварын тархалтыг хязгаарлахын тулд баасан гаргаас эхлэн хөл хорионы цаг тогтоожээ
2020-07-03

Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ

Намын гаргасан хүчин чармайлт төдийгүй ард иргэд эрх баригчдынхаа шийдвэрийг биелүүлсний ачаар улс орон халдварт өвчний аюулыг даван туулсан гэж БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун мэдэгджээ
2020-07-03

Токиод өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 100 давлаа

Японы нийслэл Токиод хотод пүрэв гарагт коронавирусний халдварын 124 шинэ тохиолдол бүртгэгдлээ гэж тус хотын засаг захиргааны төлөөлөгч мэдээлжээ
2020-07-03

Монгол Улс ШХАБ-ын гишүүн болох шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ

Хэрэв Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын /ШХАБ/ бүрэн эрхт гишүүн болох шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ
2020-07-03

Япон К.Гоныг зугтахад тусалсан хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ

“Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоныг өнгөрсөн онд Японоос зугтахад тусалсан хоёр хүнийг шилжүүлэн авах хүсэлтийг тус улс АНУ-д гаргасан байна
2020-07-03

В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулсан ажлын хэсэгтэй баасан гарагт уулзахаар болсон байна
2020-07-03

Сэтгүүлч Хашоггийг хөнөөсөн хэрэгтнүүдийг шүүх хурал Истанбулд эхэлнэ

Саудын Арабын сөрөг хүчний сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насыг хөнөөхөд оролцсон хэмээн буруутгагдаад байгаа 20 хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал баасан гарагт Туркийн Истанбул хотод болох бөгөөд шүүх хурлыг эчнээ зохион байгуулна
2020-07-03

Ардчиллыг дэмжигч идэвхтэн Хонконгийг орхижээ

Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтэн Натан Лоу нутаг дэвсгэрээ орхижээ. Тэрбээр Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хуулийн талаар АНУ-ын Конгрессын сонсголд үг хэлснээсээ хойш эрсдэлтэй нөхцөл байдалд орсон мэт санагдсан тул ийм замыг сонгосон гэж мэдэгджээ
2020-07-03

Японы эрх баригч нам Ши Жинпиний айлчлалыг зохион байгуулахыг эсэргүүцжээ

Японы эрх баригч Либерал-Ардчилсан нам Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг тойрсон нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жинпиний айлчлалыг зохион байгуулахыг эсэргүүцлээ гэж “NHK” телевиз мэдээлжээ
2020-07-03

Коронавирусний шинэ төрөл хурдацтай тархаж байна

Коронавирусний шинэ төрөл Европоос АНУ руу тархсан болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ
2020-07-03

АНУ-д халдварын хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгджээ

Баасан гаргийн байдлаар АНУ-д коронавирусний халдварын 45242 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна гэж "Reuters" агентлаг өөрийн хийсэн тооцооллоос иш татан мэдээлэв
2020-06-27

"Coca-Cola" компани нийгмийн сүлжээнүүд дэх сурталчилгаагаа зогсоожээ

Ундаа үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болох “Coca-Cola” “Facebook”-т зарласан бойкоттой холбогдуулан нийгмийн сүлжээнүүд дэх сурталчилгаагаа 30 хоногийн турш зогсоож байгаагаа мэдэгджээ
2020-06-27

АНУ-ын манлайлалгүй дэлхий ертөнцөд бэлтгэхийг Меркель европчуудад уриалжээ

АНУ дэлхийд тэргүүлэх гүрэн болох гэсэн зорилгоосоо ухарч магадгүй байгаа шинэ бодит байдлын талаар Европын орнууд нухацтай эргэцүүлэн бодох хэрэгтэй гэж Германы Канцлер Ангела Меркель “The Guardian” зэрэг Европын хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ
2020-06-27

Конгресс дахь Ардчилсан намынхан Вашингтоныг шинэ муж улс болгохын төлөө саналаа өгчээ

АНУ-ын нийслэл Вашингтон хотыг 51 дэх шинэ муж улсаар тунхаглах тогтоолыг Конгрессын Төлөөлөгчдийн танхим олонхын саналаар баталлаа. Харин Сенатын танхим дахь Бүгд Найрамдахчууд болон Ерөнхийлөгч Дональд Трамп энэ шийдвэрт хориг тавина гэдгээ хэдийнээ мэдэгдсэн билээ
2020-06-27

БНСУ-д цар тахлын шинэ давлагаа эхэлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот орчимд коронавирусний халдвар сүмд голомтлон тархсанаар өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо дахин нэмэгджээ. Хүн ам шигүү байдаг Сөүл хотын бүсэд халдварын ганц тохиолдлоос ч цар тахлын шинэ давлагаа эхэлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
2020-06-03
24 25 26 27 28 29 30