Үйлчилгээний нөхцөл - Үнийн санал

1. Сайтын контент

1.1. www.news24.mn сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.

1.2. Сайтын контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. “Цахим монгол, мэдээллийн сүлжээ” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

2. Сурталчилгаа

2.1. Сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.

2.2. Сурталчилгааны агуулга нь Монгол Улсын зар сурталчилгааны тухай хууль болон бусад холбогдох хуулиудад нийцсэн байх ёстой.

2.3. Зар, сурталчилгааны үнэн, бодит байдлыг зарлуулагч байгууллага, хувь хүн бүрэн хариуцна.

2.4. Төлбөрт нийтлэл, мэдээ, ярилцлагаар бусдын нэр хүндэд халдаж, гутаан доромжлохыг хориглоно. Ийм агуулгатай бол www.news24.mn хуудаст нийтлэхгүй.

2.5. Бизнеийн байгууллага болон хувь хүний нэр хүндэд халдаж, хувийн нууц дэлгэхийг хориглоно.