Билл Гейтс коронавирусний вакцин хийлгэжээ

“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан, буяны үйлстэн Билл Гейтс коронавирусний вакцины эхний тунг хийлгэснээ мэдэгджээ.

“65 нас хүрэхийн нэг давуу тал бол би “COVID-19”-ийн вакцинд хамрагдах боломжтой. Энэ долоо хоногт би вакцины эхний тунг хийлгэлээ. Миний бие маш сайн байна. Биднийг энэ мөчид авчирсан бүх эрдэмтэн, туршилтад оролцогчид, зохицуулах байгуууллагууд, эмнэлгийн мэргэжилтнүүддээ баярлалаа" гэж Гейтс “Twitter” хуудсандаа бичсэн байна. 

Гэхдээ тэрбээр ямар вакцин хийлгэснээ дурдаагүй байна.

Эх сурвалж:ВАШИНГТОН. /RT/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)