
АНУ-БНХАУ-ын худалдааны ээлжит яриа хэлэлцээ эхэллээ

БНХАУ болон АНУ хооронд үүссэн худалдааны маргааныг шийдвэрлэх өндөр дээд түвшний шинэ яриа хэлэлцээ пүрэв гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хотод эхэлжээ.
2019-02-24
БНСУ-ын тусгай төлөөлөгч Ханой хотыг зорьжээ

Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан БНСУ-ын тусгай төлөөлөгч Ли Ду Хун Вьетнамын нийслэл Ханой хотыг зорьсон тухай тус улсын Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.
2019-02-24
АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил амжилттай болжээ

АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг манай улс амжилттай явууллаа гэж Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь мэдэгджээ.
2019-02-24
Консервативчууд Тереза Мэйд анхааруулга өгчээ

Хэрэв Их Британийн парламентын дэмжлэгийг авах гэрээг Европын Холбоотой /ЕХ/ байгуулж чадахгүй бол “Brexit”-ийн хугацааг хойшлуулахыг шаардана гэж эрх баригч Консерватив намаас парламентад сонгогдсон 100 гишүүн Тереза Мэйд анхааруулжээ. Энэ тухай “The Daily Telegraph” сонинд пүрэв гарагт мэдээлсэн байна.
2019-02-24
БНХАУ-Саудын Араб эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар баасан гарагт уулзаж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцов.
2019-02-24
Венесуэл-Бразилын хилийн ойролцоо сөргөлдөөн үүсжээ

Венесуэлийн Бразилтай залгаа хилийн ойролцоо баасан гарагт болсон сөргөлдөөний улмаас наад зах нь хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн байна. Энэ тухай Венесуэлийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв
2019-02-24
Суданд улс даяар онц байдал зарлажээ

Суданы Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан сүүлийн хоёр сар гаруйн турш өрнөсний дараа улс даяар нэг жилийн онц байдал зарлаж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Омар аль-Башир мэдэгдэв.
2019-02-24
НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн албанд К.Крафтыг нэр дэвшүүлжээ

НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн албанд Келли Крафтын нэрийг дэвшүүлж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
2019-02-24
БНАСАУ-ын удирдагч Вьетнамыг зорьжээ

удирдагч АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийх хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Пёньян хотоос бямба гарагт хөдөлсөн байна. Энэ тухай ОХУ-ын мэдээллийн “Tass” агентлаг эх сурвалжуудын мэдээлснийг иш татан уламжлав.
2019-02-24
Энэтхэгт хуурамч согтууруулах ундааны улмаас олон арван хүн амиа алджээ

Энэтхэгийн зүүн хойд нутгийн Ассам мужид хуурамч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас наад зах нь 70 хүн амиа алдаж, 200 гаруй хүн эмчлүүлж байгаа тухай тус улсын эрх баригчид мэдээлэв.
2019-02-24
Сургуулийн сурагч цөмийн реактор бүтээжээ

АНУ-ын Теннесси муж улсын Мемфис хотын дунд сургуулийн сурагч, 14 настай Жексон Освальт унтлагын өрөөндөө цөмийн реактор бүтээжээ. Түүнийг АНУ-ын хамгийн залуу мэргэжилтэн хэмээн нэрлэж байна.
2019-02-24
Венесуэл Колумбиас дипломат харилцаагаа тасалж байна гэж мэдэгджээ

Венесуэлтэй хил залгаа оршдог Колумби улсаас дипломат болон улс төрийн харилцаагаа тасалж байна гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро бямба гарагт мэдэгдэв. Тэрбээр энэ тухай нийслэл Каракас хотод цугласан Засгийн газрыг дэмждэг жагсагчдад хандан хэлжээ.
2019-02-24
Саудын Арабаас АНУ-д суух Элчин сайдын нэрийг хэлжээ

. Саудын Арабаас АНУ-д суух дараагийн Элчин сайдаар гүнж Рима бинт Бандар аль-Саудыг сонгосон тухай Саудын Арабын эрх баригчид бямба гарагт мэдэгдэв.
2019-02-24
БНАСАУ-АНУ-ын удирдагчдын уулзалтын хэвлэл мэдээллийн төвийг нээжээ

Ирэх долоо хоногт Вьетнамын нийслэл Ханой хотноо болох БНАСАУ-АНУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын олон улсын хэвлэл мэдээллийн төвийг бямба гарагт нээжээ.
2019-02-24
Домогт дизайнер Карл Лагерфелд нас баржээ

Тэрээр Chanel, Fendi брэндүүдийн ерөнхий дизайнераар амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл ажилласан
2019-02-20
Дональд Трампыг шүүхэд өгчээ

Мексиктэй залгаа хилд хана барих санхүүжилтийг авахын тулд онц байдал зарлана гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргааг шүүхэд өгчээ.
2019-02-19
Хайрттайгаа хамт байх хамгийн романтик нисэх онгоцны буудлууд

Дэлхийн хамгийн романтик нисэх онгоцны буудлуудаар Хонконг болон Токио хотын нисэх онгоцны буудлууд тодорчээ.
2019-02-16
Ангараг руу аялах тасалбарын үнэ 100 мянган ам.доллароос хэтрэхгүй гэжээ

Ангараг гараг руу аялах тасалбар 100 мянган ам.доллароос хэтрэхгүй үнэтэй байна гэж “SpaceX” компанийн тэргүүн Илон Маск үзэж байна.
2019-02-16
Сэтгүүлч залууг хөнөөсөн ноцтой хэргийн сэжүүр илэрчээ

Хохирогчийг амиа алдсаны дараа эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны үеэр консулын газрын ойролцоох алдартай ресторанаас 32 хэсэг бүхий түүхий махыг захиалсан болохыг тогтоосон байна.
2019-02-16
ИХ УНШСАН