АВСТРАЛИ: Уул уурхайн тэрбумтан Эндрю Форрест 70 сая ам.доллар ХАНДИВЛАВ

 Австралид түймрийн улмаас 27  хүн амиа алдаж, 1 тэрбум амьтад галд үрэгдээд байна. Түүнчлэн Австралид туслах аян дэлхийн улс орнуудад өрнөж байгаа билээ.

Тэгвэл Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгч “Fortescue Metals Group”-ийг  үүсгэн байгуулагч бөгөөд гол хувьцаа хувьцаа эзэмшигч, уул уурхайн тэрбумтан тодотголтой Эндрю Форрест, түүний эхнэр Никола нар  70 сая ам.долларын хандив өргөхөөр болжээ.

Эндрю Форрест  10 сая ам.долларыг эхний ээлжинд Австралийн Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан түймрийн улмаас хохирсон иргэдэд яаралтай тусламж үзүүлэхэд зарцуулах аж. Түүнчлэн түймрийн улмаас сүйдсэн хотыг сэргээн босгох,  түймрийн хэмжээг нэмэгдүүлэхээс урьдчилсан сэргийлэх ажилд хандиваа зориулна гэжээ.

 Тодотгоход, Эндрю Форрест 8.91 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө “Bloomberg Billionaires Index”-ийн 500 тэрбумтны жагсаалтын 189-т бичигдэж байна. Тэрбээр Admedus, Poseidon Nicke компаниудын хувьцааг мөн эзэмшдэг аж.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)