Турк улсад газар хөдөлж 18 хүн амиа алдаад байна

Турк улсад газар хөдөлж 18 хүн амиа алдаад байна

Турк улсын зүүн хэсгийн Элазиг мужийн Сивриц хотод 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас 18 хүн амиа алдаж, 500 орчим иргэн гэмтэж бэртсэн байна.

Сивриц тосгоны байшин барилга сүйдэж, оршин суугчид гадаа гудамжинд гарцгаажээ. Чичирхийлэл хөрш Сири улсын ард иргэдэд мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт өчигдөр орой 20 цаг 55 минутын орчимд бүртгэгджээ. Одоогоор тусгай албаны 400 гаруй аврагч нурж сүйдсэн байшин барилгын нурангийг цэвэрлэхээр ажиллаж эхлээд байгаа юм.

Тус улсын эрх баригчид Анкара хотоос 550 гаруй км-т газар хөдөлсөн бүс рүү ор хөнжил, майхан зэрэг тусламжийн бараа илгээсэн байна. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Турк улсад 1999 онд маш хүчтэй газар хөдлөлт болж 17,000 орчим хүн амиа алдаж байсан харамсалтай тохиолдол гарч байжээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)