Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нийт хөрөнгө өсжээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. Манай гарагийн хамгийн баян 500 хүний нийт хөрөнгө энэ жил 25 хувиар өслөө гэж "Bloomberg" агентлаг мэдээлжээ.

Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн хөрөнгө 5.9 их наяд ам.доллароор үнэлэгдэж байгаа нь өнгөрсөн оныхоос 1 их наяд 2 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт ажээ.

“Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг, “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс нарын багтсан Америкийн 127 тэрбумтны нийт хөрөнгө 500 тэрбум ам.доллароор өссөн байна. Харин ОХУ-ын хамгийн чинээлэг эрхмүүдийн нийт хөрөнгө энэ жил 51 тэрбум ам.доллароор өсжээ.

Эх сурвалж: Montsame.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)