Масацугу Асакава энэ сарын 17-ноос Азийн хөгжлийн банкийг удирдана

Энэ нэгдүгээр сарын 17-ноос эхлэн Азийн хөгжлийн банкийг /АХБ/  Масацугу Асакава удирдана. Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай Асакава нь АХБ-ны арав дахь ерөнхийлөгчөөр томилогдож байна.

Одоогийн ерөнхийлөгч  Такехико Накаогийн үүрэгт хугацаа 2021 оны арваннэгдүгээр сарын 23-нд дуусгавар болох байсан юм.

Масацугу Асакавагийн тухайд 40 орчим жил төрийн албанд зүтгэхдээ Япон Улсын Сангийн яаманд  удирдах албан тушаалууд хашиж байсны дотор Олон улсын харилцааны асуудал хариуцсан Сангийн дэд сайдаар ажиллаж байсан. Түүнчлэн  хөгжлийн бодлого, валютын зах зээл, олон улсын татварын бодлого зэрэг чиглэлээр  мэдлэг, туршлага хуримтлуулжээ.

АХБ-ны Захирлуудын зөвлөлийн тэргүүн Хонг Нам-Ки  “Ноён Асакавагийн олон улсын санхүү, хөгжлийн асуудлаарх өргөн мэдлэг, олон талт туршлага нь цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тэсвэртэй, тогтвортой Ази, Номхон Далайн бүс нутгийг цогцлоох АХБ-ны эрхэм зорилгыг биелүүлэхэд нэн чухал. АХБ-ны Захирлуудын зөвлөл ноён Асакаватай үр дүнтэй хамтран ажиллана гэдэгтээ бүрэн итгэж байна" гэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)