"AstraZeneca" вакциныхаа нэрийг өөрчлөв

AstraZeneca эмийн үйлдвэрээс гаргадаг коронавирусийн эсрэг вакциныг одоо Vaxzevria гэж нэрлэх болсон тухай Европын Эмийн Агентлаг (EMA) мэдэгдлээ.

Их Британи, Шведийн эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн вакцинд зөвшөөрөл олгосноос хойш сөрөг нөлөөллийн талаар хэд хэдэн удаа дуулиан дэгдэж байв. Улмаар Европын 13 улс уг вакцины хэрэглээг түдгэлзүүлсэн удаатай.

Харин гуравдугаар сарын 18-ны өдөр Европын эмийн агентлаг болон ДЭМБ-аас вакцины аюулгүй байдал, үр дүнгийн талаар шийдвэр гаргаж дархлаажуулалтад хэвийн ашиглаж буй. Вакцины нэр, шошго солигдсон ч найрлага хэвээр байх юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.219.157)