Олимпын наадмын үеэр төрийн дууллын оронд П.Чайковскийн хөгжим эгшиглэнэ

Удахгүй болох Токиогийн зуны олимпын наадам болон 2022 онд болох Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох Оросын баг тамирчид тэмцээнд ялсан тохиолдолд төрийн дууллын оронд Петр Чайковскийн хөгжмийг эгшиглүүлэхээр болжээ. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ ОХУ-д хориг авсантай холбоотойгоор төрийн дууллаа эгшиглүүлэхийг нь хориглосон билээ.

Тэмцээний дараах шагнал гардуулах ёслолын үеэр П.Чайковскийн найрал хөгжимтэй хоршуулсан төгөлдөр хуурын нэгдүгээр концертыг тоглуулж магадгүй байна. Энэ талаар Олон улсын олимпын хорооны (ОУОХ) гүйцэтгэх хорооны хуралдаан болсноос хойш хэдэн өдрийн дараа тодорхой болжээ. "ОУОХ-той зөвшилцөлд хүрэх үйл явц амаргүй байсан" хэмээн  ОХУ-ын олимпын хорооны (ROC) -ны Ерөнхийлөгч Станислав Поздняков мэдэгдсэн байна. 

Гаргасан шийдвэрээ ОУОХ ойрын хугацаанд зуны болон өвлийн олимпын төрлийн олон улсын спортын бүх холбоонд, Олон улсын паралимпын холбоо, Токиогийн болон Бээжингийн олимпын наадмыг зохион байгуулах хороонуудад мэдэгдэнэ. Түүнчлэн “WADA”-гийн ОХУ-ын сэргээшийн эсрэг агентлагт (РУСАДА) холбогдох хэргээр Спортын Арбитрын шүүхийн  (CAS)  шийдвэрийг хэрэгжүүлэх зарчимд” ОУОХ өөрчлөлт оруулжээ.  ОХУ-ын баг тамирчдад 2022 оны 12 дугаар сараас өмнө ашиглагдах бэлгэдэл, дагалдах хөгжим, бусад таних тэмдгүүдтэй холбоотойгоор ийм өөрчлөлт оруулсан байна. 

 “Дэлхий дахинаа алдартай сайхан хөгжим”

П.Чайковскийн хөгжмийг төрийн дууллын оронд ашигласан анхны тохиолдол нь хоёрдугаар сард болсон Тэшүүрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ангелина Голикова түрүүлсний дараа байжээ.

“П.Чайковскийн нэгдүгээр концертыг сонгосон нь бидний хамтын шийдвэр байсан. Бид тамирчидтайгаа энэ талаар хэлэлцэж, шийдвэр бүгдэд нь таалагдсан. Энэ хөгжим нь Япон, Хятад зэрэг дэлхий дахинаа алдартай сайхан хөгжим юм. Уран гулгагчид ч мөн энэ аян дээр нэг бус удаа гарч, тэмцээнд түрүүлж байсан. Энэ хөгжим олон удаа тоглогдож байсан учир манай баг тамирчдад аз дагуулж магадгүй юм” хэмээн ОХУ-ын Тэшүүрчдийн холбооны Ерөнхийлөгч Алексей Кравцов мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МОСКВА. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)