ОХУ-д 7.5 сая орчим хүн вакцинжуулалтад бүрэн хамрагджээ

ОХУ-д 11.9 сая хүн коронавирусний вакцины эхний тунг, 7.5 сая хүн хоёр тунг хоёуланг нь хийлгээд байна гэж тус улсын шадар сайд Татьяна Голикова мэдээлэв.

Голиковагийн мэдээлснээр, ОХУ-ын бүх бүс нутагт вакцинжуулалт эрчимжиж байгаа боловч баярын өдрүүдэд иргэдийн идэвх бага зэрэг буурах хандлагатай байна.

Тэрбээр вакцинд хамрагдахыг иргэдээсээ дахин хүсжээ. ОХУ-ын мэргэжилтнүүд 69 сая иргэнийг вакцинжуулбал сүргийн дархлаа тогтоно гэж тооцоолсон байна. 

ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, тус улсад 4 771 372 хүн халдвар авч, 4 394 639 хүн эдгэрсэн бол 108 588 өвчтөн нас баржээ.

Эх сурвалж: МОСКВА. /RT/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)