
Орос, Монгол, Хятад гурван улсын “Гоо сайхны элч”-ээр Г.Содгэрэл тодров

Монгол, Орос, Хятад гурван улсын “Гоо сайхны элч” гоо бүсгүйн тэмцээн 15 дахь жилдээ ӨМӨЗО-ны Манжуур хотод шинэ оны босгон дээр буюу өнгөрөгч арванхоёрдугаар сарын 23-нд болж, тэмцээний тэргүүн, дэд байрыг Монголын гоо бүсгүй эзэлсэн бол гуравдугаар байрт ОХУ-ын гоо бүсгүй орсон юм. Энэхүү мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019-01-05
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг цахимаар шалгах боломжтой боллоо

Ажил олгогч, даатгуулагч нь НДЕГ-ын цахим хуудасны “Даатгуулагчид зориулсан вэб” хэсэгт нэвтрэн интернэт болон хэвлэх төхөөрөмжтэй л бол дурын газраасаа орон зай цаг хугацааны хязгаарлалтгүйгээр лавлагаагаа авч ашиглах боломжтой боллоо.
2019-01-03
Алина Кабаева монгол үндэстэн гэжээ

ОХУ-ын судлаач, эрдэмтэн Алексей Тенчоя Их Монгол Улсын бүрэлдэхүүн хэсэг байсан Алтан ордны хаант улсаас хойшхи Орос болон монгол-татар ард түмний түүхэн харилцааг судалдаг байна. Түүний судалгаанд ОХУ-ын түүхэн дэх монгол-татар гаралтай алдартнууд, тэдний түүхэн намтрын тухай судалгаа голчилдог байна.
2019-01-03
Худалдааны томоохон төвүүдийн ажилах цагын хувиар.

Өнөөдөр "Барс" захаас бусад зах, худалдааны төвүүд амарч байна.
Захуудын ажиллах хуваарь:
"Хүчит шонхор" зах өнөөдөр амарна. Нэгдүгээр сарын 3-наас ажиллаж эхэлнэ.
Нарантуул ОУХТ:
2019 оны нэгдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд амраад нэгдүгээр сарын 5-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Хархорин зах:
Нэгдүгээр сарын 3-наас ажиллаж эхэлнэ.
"Да хүрээ" техникийн зах:
Нэгдүгээр сарын 3-наас ажиллаж эхэлнэ.
"Дүнжингарав" худалдааны төв
Нэгдүгээр сарын 4-нөөс ажиллаж эхэлнэ.
"Sunday" зах
Нэгдүгээр сарын 3-наас ажиллаж эхэлнэ.
"Бөмбөгөр" худалдааны төв
Нэгдүгээр сарын 3-наас ажиллаж эхэлнэ.
2019-01-02
Туркменистан улсын тэргүүний хатуу шийдвэр.

Төв Азийн Туркменистан улсад шинэ оны эхний өдрөөс согтууруулах ундааны эсрэг хатуу хууль хэрэгжиж эхэлж байна.
Муслим иргэд давамгайлсан 5.6 сая хүн амтай энэ улсад нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн галт тэрэг, нисэх онгоц, усан онгоц зэрэг тээврийн хэрэгслүүдэд болон спортын байгууламжуудад архи хэрэглэхийг хатуу хориглож байна. Мөн бүх нийтээр амардаг баярын бүх өдрүүдэд согтууруулах ундаа зарахыг хоригложээ.
Цаашлаад 2021 оноос эхлэн Бямба, Ням гарагуудад бар, ресторанаас бусад бүх газруудад согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох юм.
Туркменистаны хэмжээгүй эрхт ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов спортод дуртай нэгэн бөгөөд өөрийгөө олон төрөлд гарамгай болохыг ард түмэндээ байнга харуулдаг.
Тэрээр Туркменистаны иргэдэд спортоор хичээллэхийн ач тусыг байнга сурталчилдаг бөгөөд 2025 онд тамхи татдаггүй үндэстэн болох амлалт өгөөд байгаа юм.
Эх сурвалж: Associated Press
2019-01-02
СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийг гүтгэсэн байна гэж шүүх шийдвэрлэжээ

“Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийн гомдлыг хэлэлцэж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна” хэмээн шүүх тогтоосон байна.
2018-12-19
ИХ УНШСАН