«Очир эрдэнэ эрвээхэй» кино урлагийн шагнал – Бүтээлч эв нэгдлийн шинэ бэлгэдэл

«Очир эрдэнэ эрвээхэй» нээлттэй Евразийн кино урлагийн шагналын нээлтийн ёслол 2025 оны 11-р сарын 24-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болох гэж байна.

Уг арга хэмжээний гол зорилго нь дэлхий нийтэд кино урлагийн жинхэнэ эрхэм зорилго нь арилжааны амжилтыг ардаа үлдээн, хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлс, соёл, утга учрын талаар ярилцах явдал юм гэдгийг сануулахад оршино. Энэхүү кино урлагийн салбар дахь шинэ шагнал нь улс орныхоо соёл, түүх, уламжлалыг хадгалж, оюун санааны үнэт зүйлсийг хөгжүүлж буй бүтээлүүдэд зориулагдсан. Евразийн кино урлагийн нээлттэй шагналыг уламжлалт үнэт зүйлсээ хадгалж, үндэсний соёлоо хүндэтгэхийг эрмэлздэг бүх улс орнуудад зориулсан болно.

Энэхүү шагналыг цар хүрээ, ач холбогдлынх нь хувьд Оскарын шагналтай харьцуулж эхэлсэн ба дэлхийн кино урлагийн хамгийн их хүлээлттэй санаачилгуудын нэг гэж нэрлэх болжээ. Энэ нь Евразийн Кино Урлагийн Академийн анхны бөгөөд гол арга хэмжээ бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн кино урлагийн төлөөлөгчдийг нэгтгэж, бүтээлч санаа, соёлын харилцан яриа, үндэсний кино зураглаачдыг дэмжих шинэ орон зайг нээж өгч байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Евразийн Кино Урлагийн Академи байгуулах санаачилга болон олон улсын шинэ кино шагналыг дэмжиж байгаагаа илэрхийлэн «Ийнхүү академи байгуулах санаа нь салбарын мэргэжилтнүүдийн сонирхлыг ихээхэн татав. Евразийн Кино Урлагийн Академи нь зөвхөн үндэсний кино үйлдвэрлэл болон киноны зах зээлийн хөгжлийг харилцан дэмжсэнээр зогсохгүй. Кино урлагийн залуу зүтгэлтнүүдэд бие биенээ илүү сайн таньж ойлгох боломжийг олгох боловсролын цогц хөтөлбөр, хичээл, оюутны солилцоо, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна» гэлээ.

«Евразийн Кино Урлагийн Академи нь эцсийн дүндээ кино урлагийн ач холбогдол, түүний улс бүрийн иргэн бүрийн амьдралд үзүүлэх нөлөөллийг дэмжих болно» гэж академи болон шагналыг санаачилсан, уг ажлыг хэрэгжүүлэхэд маш их урам зориг өгсөн Никита Михалков тэмдэглэв.

Евразийн Кино Урлагийн Академи болон «Очир эрдэнэ эрвээхэй» нээлттэй Евразийн кино урлагийн шагналыг ОХУ-ын Соёлын Яам болон Оросын Соёлын Сан хамтран байгуулсан бөгөөд Оросын Соёлын Сан нь тус наадмын гол зохион байгуулагч юм. Харин төслийн танилцуулга нь 2025 оны 4-р сарын 22-нд Москва хотноо «Мастерская «12» Никиты Михалкова» театрын тайзнаа болсон.

Одоогийн байдлаар 20 гаруй улс Академид оролцох хүсэлтээ илгээж, нийтдээ 30 кино ирүүлсэн байна. 

 Шагналт байр эзэлсэн бүх уран бүтээлчид тус шагналын бэлгэдэл болох «Очир эрдэнэ эрвээхэй» болон мөнгөн шагнал хүртэх болно. Тодруулбал, «Шилдэг кино»-ны төрөлд ялагч 1 сая ам.доллартай тэнцэх, бусад ялагчид 250,000 ам.доллартай тэнцэх мөнгөн шагнал авна. «Очир эрдэнэ эрвээхэй» бүрийг 5000 орчим очир эрдэнэ чулуугаар чимэглэсэн бөгөөд түүний дүрсийг дэлхий даяар 50 гаруй бие даасан үзэсгэлэн гаргасан алдарт зураач Юрий Купер бүтээжээ. Тодруулбал, түүний бүтээлүүд Третьяковын галерей, А.С. Пушкины нэрэмжит Улсын дүрслэх урлагийн музей болон Парис, Нью-Йорк, Женева болон бусад хотуудын тэргүүлэх музейд дэлгэгдсэн.

 «Очир эрдэнэ эрвээхэй» кино урлагийн шагналын нийгмийн сүлжээн дэх хуудаснууд

Телеграм:

Орос хэлээр: https://t.me/the_diamond_butterfly_award 

Англи хэлээр: https://t.me/diamond_butterfly_award 

ВКонтакте: https://vk.com/the_diamond_butterfly_award 

«Очир эрдэнэ эрвээхэй» кино урлагийн шагналын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авахыг хүсвэл evraz_ak_press@rcfoundation.ru цахим шуудангийн хаягаар имэйл илгээх, эсвэл +7 926 366-47-85 дугаарт холбогдоно уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.13)