Айл өрх, аж ахуйн нэгжийн яндангаас гарах утааг дроноор хянах туршилт эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НЗДТГ-аас холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 08:00-09:00, оройн 20:00-21:00 цагт дрон нисгэж, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмжих туршилт эхэлсэн байна.

Уг дрон нь нэг ээлжийн нислэгт 3-4 км радиуст хяналт хийх бүрэн боломжтой. Туршилт үр дүнгээ өгвөл цаашид хяналт судлах ажлыг өргөжүүлэн агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай уялдуулан хөгжүүлэх ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.6)