Уханьд ажилласан эрдэмтэн "КОВИД"-ийн үүслийн талаар таамаг дэвшүүлжээ

Вирус судлаач Даниэл Андерсон Блүмберг агентлаг өгсөн ярилцлагадаа коронавирус байгалиас үүссэн гэх таамгийг баримталдаг талаар ярьжээ
2021-06-28

Илон Маск хөрөнгөө 10 тэрбум ам.доллароор арвижуулав

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн тэргүүний хөрөнгө өнгөрсөн долоо хоногийн арилжааны дүнгээр 9.9 тэрбум ам.доллароор өссөн гэж “Forbes” сэтгүүл тооцоолжээ
2021-06-28

Жо Байдены бодлого АНУ-ыг “сүйрэлд” хүргэнэ гэв

Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны явуулж буй бодлого АНУ-ыг “сүйрэлд” хүргэнэ гэж Дональд Трамп Охайо муж улсын Велленгтон хотод "Америкийг аврая" уриан дор хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгджээ
2021-06-27

Туркт шинэ сувгийн барилгын ажлыг эхлүүлжээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Хар тэнгисийг Гантиг тэнгистэй холбох хоёр дахь Босфорын хоолой буюу Истанбулын сувгийн барилгын ажлыг бямба гарагт эхлүүллээ
2021-06-27

Доминиканд коронавирусний вакцины гурав дахь тунг тарина

Доминиканы Бүгд Найрамдах Улсын хүн амыг коронавирусний вакцины гурав дахь тунд хамруулна гэж тус улсын дэд Ерөнхийлөгч Ракель Пенья мэдэгдсэнийг EFE агентлаг уламжилжээ
2021-06-26

Испанид гудамжинд амны хаалт зүүх журмыг цуцалжээ

Испаничууд бямба гаргаас эхлэн гудамжинд явахдаа амны хаалт заавал зүүх шаардлагагүй боллоо. Халдварын байдал сайжирч, коронавирусээс сэргийлэх вакцинжуулалт эрчимжсэнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар ийм шийдвэрийг гаргажээ
2021-06-26

Цагдаагийн офицер асан Дерек Шовин 22.5 жил хоригдох ял авлаа

Африк гаралтай америк иргэн Жорж Флойдыг хөнөөсөн хэрэгт гэм бутуутай нь тогтоогдсон цагдаагийн офицер асан Дерек Шовинд АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполс хотын шүүхээс 22.5 жилийн хорих ял оноолоо
2021-06-26

Хонконгийн сониныг хаасантай холбогдуулан БНХАУ-д хориг арга хэмжээ авахыг уриалжээ

АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүд болох Патрик Туми, Крис Ван Холлен нар Хонконгийн "Пинго Жибао" (Apple Daily) сониныг хаасантай холбогдуулан БНХАУ-д хориг арга хэмжээ авахыг шаардсан захидлыг Ерөнхийлөгч Жо Байденд илгээжээ
2021-06-26

Хятадаас олдсон ер бусын том гавлын ясыг эртний хүний шинэ төрөл гэж үзжээ

1930-аад оны үед Хятадын Хар мөрөн мужийн Харбин хотын ойролцоогоос олдсон эртний хүний гавлын ясыг судалж үзэхэд урьд өмнө мэдэгдээгүй хүний шинэ төрөл зүйл болох нь тогтоогджээ
2021-06-26

Израилд амны хаалт зүүх журмыг дахин хэрэгжүүлж эхэлжээ

Израилын эрх баригчид коронавирусний халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан битүү орчинд амны хаалт заавал зүүх журмыг дахин хэрэгжүүлж эхэлжээ
2021-06-26

Токиогийн Олимпын тамирчдын хотхоныг cэтгүүлчдэд танилцуулжээ

Токиогийн Олимп эхлэхэд нэг сар гаруйн хугацаа үлдээд буйтай холбогдуулан тус наадмын тамирчдын хотхоныг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад ням гарагт танилцуулжээ
2021-06-21

БНХАУ-аас олдсон аварга хирсийн үлдэгдлийг шинэ төрөл зүйлийнх гэж үзжээ

БНХАУ-ын баруун хойд нутгаас 2015 онд олдсон олдворуудыг дэлхий дээр амьдарч байсан хамгийн том сүүн тэжээлтэн амьтнуудын нэгд тооцогдох эртний аварга хирсийн шинэ төрөл зүйлийнх гэж үзэж байгаагаа судлаачид мэдээлжээ
2021-06-18

Өнгөрсөн онд дүрвэгчдийн тоо 80 сая давжээ

Дайн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин явахаас аргагүйд хүрсэн хүний тоо өнгөрсөн онд 82.4 саяд хүрлээ гэж НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын тайланд дурджээ
2021-06-18

“COVID-19”-өөр халдварласны дараа урт хугацаанд илэрсэн зовууриудыг нэрлэжээ

Японы судлаачид коронавирусээр халдварлаад эдгэрсэн зарим хүнд сульдах, ус унах гэх мэт шинж тэмдэг зургаан сарын турш илэрч буйг урьдчилсан байдлаар тогтоожээ
2021-06-18

БНСУ долоодугаар сар гэхэд 15 сая иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж байна

БНСУ-ын эрх баригчид коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоог зургаадугаар сар дуусахаас өмнө дор хаяж 15 саяд хүргэхээр төлөвлөж байна
2021-06-18

Хятад улс 481 тэрбум юанийн гадаадын хөрөнгө оруулалтыг энэ онд татжээ

Энэ оны эхний таван сарын байдлаар тус улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 481 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 35.4 хувиар, 2019 оны мөн үеэс 30.3 хувиар тус тус өссөн байна
2021-06-18

Токиогийн Олимпод оролцох гадаадын төлөөлөгчдийн тоог 41 мянга болгож багасгаж магадгүй

Японы нийслэл Токио хотод болох зуны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хороо тэмцээн уралдаанд гадаадаас ирэх нийт төлөөлөгчдийн тоог 41 мянгад хүргэхээр төлөвлөж байна гэж Kyodo агентлаг эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ
2021-06-18

БНСУ-ын Ерөнхийлөгч Олимпын наадмын үеэр Японд айлчилж магадгүй

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Японд хийх айлчлалыг долоодугаар сарын 23-аас наймдугаар сарын 8-ны хооронд Токио хотноо болох зуны Олимпын наадмын үеэр зохион байгуулах боломжийг хоёр улсын Засгийн газар хэлэлцэж байна гэж “Yomiuri” сонин мэдээлэв
2021-06-15

“Apple”-н дэлгүүрээр амны хаалтгүй үйлчлүүлэхийг зөвшөөрнө

“Apple” компани коронавирусний цар тахлын улмаас салбар дэлгүүрүүддээ тогтоосон амны хаалт заавал зүүх шаардлагаа ирэх долоо хоногоос сулруулна
2021-06-14
15 16 17 18 19 20 21