“Найзууд" киноны од Мэтью Перри таалал төгсжээ

“Найзууд” киноны Чандлер Бингийн дүрд тоглосон Мэттью Перри 54 насандаа Лос-Анжелес дахь гэртээ байх үедээ усанд живж зуурдаар таалал төгсжээ.

Энэ тухай хууль сахиулах байгууллагын эх сурвалжаас эш татан “Los Angeles Times” мэдээллээ.

М.Перри зуурдаар нас барсан тухай мэдээллийг Лос-Анжелесийн цагдаагийн газар одоогоор батлаагүй байна.

Лос-Анжелесийн Гал түймэртэй тэмцэх албаны ажилтан Брайан Хамфри  хэлэхдээ, усанд живсэн хүнийг аврах яаралтай дуудлага бямба гаргийн 16:07 цагт 911-т ирсэн, гэхдээ хэн живсэн гэдэг нь тодорхойгүй байна гэлээ. Мөн Лос-Анжелесийн цагдаагийн ажилтан Дрэйк Мэдисон хохирогчийн нэрийг хэлээгүй боловч 50 гаруй насны эрэгтэй хүн амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа 16:10 цагт эхэлсэн бөгөөд уг хаяг нь М.Перригийн хаягтай таарч байсан гэжээ.

М.Перри Массачусетс муж улсын Уильямстаун хотод төржээ.

 Эх сурвалж: ВАШИНГТОН /CNN/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)