Дуучин Шакирагийн хөшөөг төрөлх хотод нь босгожээ

Колумбийн хойд нутагт орших Барранкилья хотод сүндэрлүүлсэн уг хөшөө нь 6.5 м өндөр бөгөөд “Hips Don't Lie” дууныхаа клипэнд дуучин бүсгүйн бүжиглэдэг хэсгийг дүрслэн харуулсан байна.

Рэпер Вайклеф Жинтэй хамтран дуулсан энэхүү дууг 2006 онд бүтээсэн бөгөөд гарсан даруйдаа дэлхийн чартуудыг тэргүүлж байсан юм. Уг дуу Америкт одоог хүртэл Шакирагийн хамгийн алдартай бүтээл хэвээр байна.  

"Hips Don't Lie" дууны клипийг цацсанаас хойш 14 жилийн хугацаанд YouTube дээр 1.3 тэрбум гаруй удаа үзсэн байна. Хэдэн жилийн өмнө уг клипийг дижитал болгож, 4K форматаар дахин байршуулжээ.

Хөшөөний нээлтэд Шакирагийн эцэг, эх Уильям Мебарак, Нидия Риполл нар болон Барранкилья хотын дарга оролцсон байна.

"Уран барималч Йино Маркес болон дүүргийн урлагийн сургуулийн сурагчдад манай нутгийнхны урлагийн хосгүй авъяас чадварыг энэхүү хөшөөгөөр харуулсанд баярлалаа" гэж дуучин бүсгүй олон нийтийн X сүлжээнд бичжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)