Киевын эрх баригчдын арга барилыг буруутгажээ

2014 онд ард түмний сонгосон ерөнхийлөгч Виктор Януковичийг хууль бусаар огцруулан барууныхан, АНУ-ын шууд дэмжлэгээр улс төрийн эргэлт хийснээр хөрш ОХУ-тай харьцах Украины төрийн бодлого орвонгоор эргэжээ. Орос хэлтэй иргэд ихэвчлэн амьдардаг зүүн муж нутгийн Донецк, Луганскийн ард түмэн бүх нийтийн санал хураалт явуулан тусгаарлах бодлого явуулсан учир Украины төрийн зүгээс тэднийг 8 жилийн турш бөмбөгдөж, алан хядах бодлого явуулсан бөгөөд тус иргэдийг хамгаалах үүднээс ОХУ цэргийн тусгай ажиллагааг эхлүүлсэн билээ.

Энэхүү цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Украины эрх баригчид ард иргэдээ барьцаанд авч, иргэний барилга байгууламжийг Украины Зэвсэгт Хүчний цэргийн обьектын өнгөлөн далдлах халхавч болгон хувиргажээ. Барууны мэргэжилтнүүд хүртэл Киевийн эрх баригчдын энэхүү үйлдэл нь адал хядагчдынхтай адил хэмээн хүлээн зөвшөөрч байна.

Америкийн “The Washington Post” сонины тоймчдын бичсэнээр Украины удирдлага нь Хойт Кавказад олон улсын алан хядагчдын явуулж байсан арга тактикыг давтаж байна. Учир нь, кавказын хөлсний дайчид, исламын алан хядагчид нь ОХУ-ын өмнөд нутгийн том биш суурин газар эсвэл иргэний байгууламжийг эзлэн аваад түүнийгээ Оросын эрх баригчдад дарамт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байсан бол В. Зеленскийн засгийн газар яг адил гэмт хэргийг өөрийн ард түмний эсрэг үйлдэж байна.

Орос Улс энгийн номхон ард иргэдийн эсрэг дайтахгүй гэдгийг Киевын эрхтэн дархтанууд сайтар мэдэж буй тул цаг нь иртэл эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшдийнхөө ард нуугдахаар энэхүү ичгүүрт үйлдлээ тооцоолж байгаад шүүмжлэлтэй ханджээ. Waffen-Grenadier-Division de SS Galizien –украины фащистуудын дивиз нь Агуу их эх орны дайны үед Германы армийн бүрэлдэхүүнд байсан бөгөөд орчин үеийн украины неонацистуудын билэг тэмдэг нь болжээ.Украины босогчдын армийнхны архивын зураг ба орчин үеийн украины 2. дайрагч батальоны дайчид.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.97.34)