Л.Алтанцэцэг  "АЛТАН ОД"  одон хүртлээ

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал "Алтан- Од" одонгоор Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг шагнагдав.

Шагналыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн эрдмийн баяраар гардуулж, оюутан төгсөгчид, багш хамт олонд баяр хүргэв.

"Алтан- Од" одон нь МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлаар шийдвэрлэн олгогддог, Олон улсын олимпийн хороонд бүртгэлтэй шагнал.

Өдгөө спорт, олимпийн хөдөлгөөнд үнэтэй хувь нэмэр оруулсан 79 зүтгэлтэн тус одонг хүртсэн байна.