Монголын анхны IRONMAN Б.Баттүшигээр бахаръя

Энэ сарын 25-нд Унгарт болсон BalatonMan Kenese триатлоны тэмцээний хагас ironman зайг Монгол Улсын иргэн Батжавын Баттүшиг 6 цаг 1 минут 45 секундын дотор амжилттай дуусгажээ. Тэрээр 750 метрийн сэлэлтийг (1800 метр сэлэх ёстой ч усны температур хүйтэн байсан тул зайг багасгажээ) 16 минут 8 секундэд, дугуйн 85,2 км замыг 2 цаг 58 минутад, гүйлтийн 21,1 км зайг 2 цаг 38 минут 31 секундэд туулж, хоёр удаагийн транзишнийг 9 минут 8 секундэд амжуулснаар 30-34 насны ангилалд 26-р байр эзэлсэн байна.

Ийн Монголын триатлоны спортын түүхэнд шинэ хуудсыг бичиж, триатлоны тамирчдад үлгэр дууриал үзүүлэвУнгар улсад суралцаж, улмаар үргэлжлүүлэн ажиллаж буй тэрбээр өмнө нь холын зайн гүйлтээр нэг бус тэмцээнд оролцсон байв. Тэгвэл тэрбээр анхны триатлонд оролцох бэлтгэлээ хагас жил орчим хийсэн аж.  Энэ тухайгаа  өөрийн нүүр номдоо "Ironman зайг туулсан анхны монгол хүн болчих гээд амьхандаа их хичээлээ. Цаашид амжилтаа ахиулж 5 цаг руу оруулах бодолтой" хэмээн өгүүлжээ.