Байлдааны Самбод хэн түрүүлж өндөр бооцоог хүртэх вэ...

Монголын Самбо бөхийн холбоо нь Дэлхийн аварга, Азийн аварга, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг эрчимжүүлэх /сонгон шалгаруулах/ зорилгоор Спортын төв ордны "А" зааланд өнөөдөр, маргааш 2019 оны "Самбо бөхийн шилдэг наймын аварга шалгаруулах тэмцээн" эхэлж байгаа бол нөгөөдөр дэлхий дахинд хурдацтай хөгжиж буй Байлдааны Самбо бөхийн төрлийг сурталчлах, клуб тамирчдын бэлтгэл сургуулилалтын түвшинг сайжруулах, удахгүй эхлэх холимог багийн дэлхийн цомд оролцох тамирчдын ур чадварыг сорих зорилгоор Байлдааны Самбо бөхийн багийн бооцоот тэмцээнийг мөн Спортын төв ордны "А" зааланд зохион байгуулах гэж байна.

Тэмцээний хөтөлбөр
2019.5.30-нд
10.00-13.00 Тэмцээний бүртгэл мандат 
16.00-17.00 Хяналтын жин үзнэ 
17.00-18.00 Албан ёсны жин үзнэ
2019.5.31
-нд
10.00-17.00 Тэмцээний урьдчилсан барилдаанууд
17.00-17.30 Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа
17.30-19.30 Шигшээ барилдаанууд, Шагнал гардуулах ажиллагаа

Дашрамд сонирхуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит  Самбо бөхийн холимог багуудын "MAЗААЛАЙ " дэлхийн цомын анхдугаар тэмцээн Улаанбаатар хотноо Буянт Ухаа спортын ордонд ирэх долдугаар сарын 14-нд болно.Тэмцээнд оролцох тамирчдын жинг сонирхуулъя.

 Эрэгтэйчүүдийн 3 жин: 68 кг, 74 кг ,+100 кг

 Эмэгтэйчүүдийн 3 жин: 48 кг, 56 кг, 68 кг

 Байлдааны самбо жин: 62 кг, 90 кг, +90 кг