Самбо бөх “Лос-Анжелес-2028” олимпийн хөтөлбөрт багтах уу?

Олон улсын самбогийн холбоо (FIAS) -ны тэргүүн Василий Шестаков SPORTACCORD хурлын үеэр ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзах үеэр самбо бөх олимпийн их гэр бүлд тавтай морилохыг урин ерөөжээ. Өнгөрсөн жил самбо бөх ОУОХ-ны хүлээн зөвшөөрсөн спортын холбооны зиндаанд дэвшсэн бөгөөд гурван жилийн  "орлогчийн"  хугацаанд бүх шаардлагыг биелүүлбэл олимпийн наадмын хөтөлбөрт нэрээ дэвшүүлэх эрхтэй болох юм.

Гэхдээ Парис-2024 олимпийн нэмэлт 4 төрөл хэдийнэ батлагдсан тул Лос-Анжелес-2028 олимпийн хөтөлбөрт багтахын төлөө өрсөлдөх боломжтой. Гэхдээ “Парис-2024 олимпод 19 спорт дөрвөн суудлын төлөө өрсөлдсөнөөс спорт авиралт, сёрфинг (Далайн мандлаар ялтсан хавтангаар гулгах), скейтбоод (Дугуйт хавтанцар), брейк бүжиг  шалгарч, караэтэ, сквош, бейсбол-софтбол, боулинг, шатар, снүүкер , мото уралдаан, петанк зэрэг 19 спорт  улаан шугамны доогуур шахагджээ.

ОУОХ нь Токио-2020-оос эхлэн олимпийн хөтөлбөрийн "архаг цэрэг" 28 спорт дээр тухайн олимпийг зохион байгуулах хорооны сонгосон 5 шинэ спортыг нэмж оруулдаг шинэ, дэвшилтэт журмыг нэвтрүүлж эхэлснээр бусад "гологдмол" гэгдэх олимпийн бус спортын төрлүүд ч өрсөлдөх боломжтой болох нь.