Дэлхийн шилдгүүдийн “тулаан” Сүхбаатарын талбайд өрнөнө

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны FIBA 3x3 төрлийн гурван том тэмцээн Улаанбаатар хотод зургадугаар сарын 01-09-нд зохион байгуулагдахаар боллоо.

-6 сарын 1-2-нд болох FIBA U23 Nations League тэмцээнд зургаан орны U23 хүртэлх насны шилдэг тоглогчид өрсөлдөнө.

-6 сарын 03-07-нд Монголд таван өдрийн турш үргэжлэх FIBA 3x3 U18 насны ДАШТ-нд 40 орны баг тамирчид оролцоно.

06 сарын 08-09-нд ФИБА 3х3 Улаанбаатар Дэлхийн гранпри тэмцээн Сүхбаатарын талбайд болно. Тус тэмцээнд шилдгийн шилдэг 16 баг өрсөлдөнө.

Ийн Улаанбаатар хотод дэлхийн шилдэг сагсан бөмбөгчид 9 хоногийн турш чуулж, 3х3 төрлийн гайхамшгийг мэдрүүлж, гал гарсан гайхалтай тоглолтуудыг үзэгчдэд толилуулах нь .Сагсан бөмбөгт дуртай хүн бүхэн Нийслэлийн төв талбайд очиж, дэлхийн шилдгүүдийн ширүүн өрсөлдөөнийг шимтэн үзэх боломжтой.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)