Алтайн хязгаарын нутагт аялал жуулчлал, спорт наадам болно

-Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, залуучууд, тамирчдыг ойртон нягтруулах, тамирчид, оролцогчдын ур чадварыг дээшлүүлж, орон орны шилдэг тамирчид болон баг, хамт олныг тодруулах, 
-«Алтай – бидний нийтийн гэр» олон улсын зохицуулах зөвлөлийн хүрээнд БНХАУ, Казахстан ОХE, Монгол
Улсын хил орчмын бүс нутгийн төр, захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, 
-Байгалийн нөхцөлд угсаатны болон адал явдалт аялал жуулчлал болон спортын бусад төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулах замаар «Их Алтай»-н имижийг бий болгох зорилгоор Алтайн хязгаарын Засгийн газар, ОХУ-ын Алтайн хязгаарын хүүхэд, залуучуудын аялал жуулчлалын холбоо «Алтай – бидний нийтийн гэр» олон улсын зохицуулах зөвлөлийн ивээл дор, Шанхайн хамтын ажиллагааны зөвлөлийн болон Алтайн хязгаарын Засгийн газрын дэмжлэгтэйгээр «БОЛЬШОЙ АЛТАЙ. GREAT ALTAI. РОССИЯ – 2019» ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ СПОРТЫН ИХ НААДАМ” зохион байгуул
ахаар боллоо.

ОХУ-ын болон Алтайн хязгаарын 2019 оны олон улсын биеийн тамир, спортын нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын олон улсын залуучуудын арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Алтайн уулсыг тойрон орших улс орнуудын нутагт хоёр жил тутамд тогтмол зохион байгуулдаг тус наадам ирэх долдугаар сарын 7-16-нд ОХУ-ын Алтайн хязгаарын нутагт болох юм. Энэ үеэр спортын аялал жуулчлалын төрлөөр усан, явган, дугуйн, морин, холимог зайн уралдаан, тэмцээн зохион байгуулна. Үүнд:

Рафтинг 
Уулын авиралт 
Хадан авиралт 
Загасчлах спорт 
Олс таталт 
Парапланеризм болон мотопарапланеризм 
Чиг баримжааны спортын төрөл 
Үндэсний спортын төрлөөр:
Хуреш барилдаан 
бух (бухаша тартыс), 
гар барилдаан, 
Городокын төрлөөр: 
Үндэсний урлагийн тоглолт
–мэндчилгээ зэрэг болно.
Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.greataltai.com цахим хууд
саас авч болно.

 

 


 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)