Монгол залуус PUBG Mobile-н дэлхийн аваргад долоодугаар байр эзэллээ

PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2021"-ийн финалын тоглолт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Дэлхийн шилдэг 16 баг 6 сая ам.долларын төлөө өрсөлдөж буй уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн "Stalwart Esport" баг оролцож буй.

Тэд гурван өдрийн 18 тоглолтын дараагаар нийт 140 оноо авч долоодугаар байр эзэллээ. Мөн долоодугаар байрын шагнал 70 мянган ам.долларын (200 сая төгрөг) эзэн болсон.

Эхний өдрийн зургаан тоглолтын дараах хүснэгтийн байдал:

Өнгөрсөн жилийн аварга Хятад улсын төлөөлөл Nova Esports баг энэ жил дахин түрүүлж аваргаа хамгааллаа.

Энэ жил хоёр дахь удаа зохиогдож буй PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны буюу өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөл Zeus Esports /Одоогоор IHC Esports/ баг гуравдугаар байрыг эзэлж байсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)