Сонгуулийн сурталчилгааны үед цахимаар санал хураасан 343 зөрчил илрүүлэв

ШӨХТГ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хамгийн их буюу цахимаар санал хураасан 343 зөрчлийг илрүүлээд байгаа тухай өнөөдөр мэдээлэв. 

Тус газраас эрхлэх асуудлынхаа хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, цахим орчинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.8-д заасныг зөрчсөн дээрх 343 зөрчилд холбогдох улсын байцаагчийн дүгнэлт гаргаж Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлээд байгаа аж. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.13-т “Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хэвлэл мэдээллийн байгууллагад эхний удаа сануулах арга хэмжээг авч болно” гэж заасан. Энэ дагуу цахим орчинд санал асуулга зохион байгуулсан зөрчилд долоон албан шаардлага хүргүүлж, мөн таван зөрчилд сануулах арга хэмжээ авч зөрчлийг нэн даруй арилгуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)