Оросын Холбооны Улсад зорчих журам, нөхцөлийг шалгах туршилтыг хэрэгжүүлэх тухай

Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1510 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийг Оросын Холбооны Улсад зорчих журам, нөхцөлийг шалгах туршилтыг хэрэгжүүлэх тухай” тогтоолын дагуу (2025 оны 6 дугаар сарын 30-наас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ) ОХУ-ын нутаг дэвсгэрт визгүй нэвтрэх шинэ журмын талаар мэдээлэл хүргэж байна.

Шинэ журмын дагуу ОХУ-д очихоор төлөвлөж буй визгүй зорчдог гадаадын иргэд болон харьяалалгүй хүмүүс хил нэвтрэхээс 72 цагийн өмнө “ruID” гар утасны аппликейшнийг ашиглан бүртгүүлэх, мөн цахим хэлбэрээр хил нэвтрэх хүсэлтээ гаргах шаардлагатай. Яаралтай тохиолдолд хил нэвтрэхээс 4 цагийн өмнө хүсэлт гаргахыг зөвшөөрнө. Энэхүү шинэ журмыг сайн дурын үндсэн дээр даган мөрдөж болох бөгөөд өргөдөл гаргагчид нь хэд хэдэн давуу талыг ашиглах боломжтой. Тухайлбал, ОХУ-д нэвтрэх хязгаарлалттай эсэхээ шалгах, хувийн дансны даатгалын дугаар (СНИЛС)-ыг бүртгүүлэхэд цахим профайл үүсгэх боломжтой бөгөөд энэ нь жишээлбэл, SIM карт худалдан авах журмыг хялбарчлах болно.

Оросын нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш 10 хоногийн дотор биометрийн мэдээлэл бүхий бүртгэлээ дуусгах шаардлагатай. Үүний тулд биеийн байцаалтын баримт бичгээ авч, дурын банкны салбарт хандах хэрэгтэй.

Дэлгэрэнгүй журам, нөхцөлтэй дараах цахим хаягаар орж танилцана уу:

Оросын төрийн болон орон нутгийн үйлчилгээний нэгдсэн портал https://www.gosuslugi.ru/landing/new_entry_rules

“ruID” гар утасны аппликейшн нь 2025 оны 6 дугаар сарын 23-наас хойш цахим талбарт байршина. 

Анхаар!

Эдгээр журам нь Оросын Холбооны Улсад очихоор төлөвлөсөн визгүй зорчдог гадаадын иргэд болон харьяалалгүй хүмүүст хамаарна. Визтэй зорчих журам (үүнд нэгдсэн цахим визээр нэвтрэх тохиолдол ч багтана) хуучин хэвээр үйлчилнэ.

Дэлгэрэнгүйг: 

VK: https://vkvideo.ru/video-73442711_456239767

YouTube: https://youtu.be/eNCLxlFKyhM

Rutube: https://rutube.ru/video/ff74901679606fc7ccf856e54b5f1479

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.6)