Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2025 оны 6-р сарын 28–29-ний өдрүүдэд Улаанбаатар хотын төв талбайд Оросын тэргүүлэгч үйлдвэрлэгчид болох Горькийн автомашины үйлдвэр, “Урал” үйлдвэрийн автомашин болон орчин үеийн төрөл бүрийн автотехникийн үзэсгэлэн ба нийслэлийнхэнд зориулсан сонирхолтой бусад олон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. 

 

 


 

 

 

 

 

Арга хэмжээ нь бизнесийн болон соёлын хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нийслэлийн ард иргэд, зочин гийчид анх удаа Монголд орчин үеийн, хатуу ширүүн нөхцөлд ажиллахад зориулан бүтээгдсэн ОХУ-ын хүчирхэг, найдвартай автомашин, техник хэрэгслүүдтэй танилцахын зэрэгцээ Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, урлагийн хөтөлбөрийг үзэн сонирхож, сэтгэлээ баясгах боломжтой.

 

Тусгаар тогтнолын талбай дээр дэлгэгдэх үзэсгэлэнгийн хүрээнд суудлын болон ачааны, мөн бартаат зам туулах, цаг уурын хүнд нөхцөлд ашиглахад зориулагдсан 5 төрлийн автомашиныг танилцуулна. 

Хоёр өдрийн турш үргэлжлэх өргөн цар хүрээтэй энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрт шилдэг уран бүтээлчдийн тоглолт, шагналтай тэмцээн уралдаан, гэр бүлээрээ оролцох боломжтой гар урлалын сургалт, хөгжмийн үзүүлбэрүүд болон Оросын нэртэй загвар зохион бүтээгчдийн урласан үндэсний хувцасны загварын үзүүлбэр багтсан. Загварын үзүүлбэрт “Дэлхийн Орос гоо бүсгүй 2025” (mrsworld.ru) үндэсний гоо бүсгүй болон эхчүүдийн тэмцээнд удаалсан бүсгүй оролцоно.

Оросын автомашин үйлдвэрлэгчид энэ үеэр хамтран ажиллах түншүүд болон мэргэжлийн хэрэглэгчидтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна.
Оросын автомашины тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид сонирхсон түншүүд, мэргэжлийн үзэгчидтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна.
Денис Цветов, Горькийн автомашины үйлдвэрийн төлөөлөгч:
Өнөөдөр бид Монгол Улсад орчин үеийн техникийн шийдэл, эдийн засгийн үр ашиг болон бат бөх чанарыг хослуулсан машин техникийг танилцуулж байна. Горькийн үйлдвэрийн автомашинууд нь Оросын зах зээлд тэргүүлэгч төдийгүй дэлхийн олон улс оронд нийлүүлэгдэж байна. Манай туршлага Монголд ч хэрэгтэй гэдэгт бид итгэлтэй байна. Манай автомашинууд нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ч, орон нутгийн хэрэгцээнд ч найдвартай туслагч болж чадна.
Евгений Ильиных, «УРАЛ» автомашины үйлдвэрийн төлөөлөгч:
Бид боломжит түншүүдтэй яриа хэлэлцээ хийхэд нээлттэй бөгөөд монголчууд манай техникийн бодит үнэ цэнийг олж харах болно гэж найдаж байна. Үүнд цаг хугацаагаар баталгаажсан найдвартай хийц, цаг уурын хүнд хэцүү нөхцөлд ашиглах боломж, бартаат замыг туулах чадвар, ашиглалтын дээд зэргийн үр ашиг зэргийг дурдаж болно. 
Иван Тихонов, Ярославлийн моторын үйлдвэрийн төлөөлөгч:
- Горькийн автомашины болон Уралын автомашины үйлдвэрийн ачааны машинууд нь манай дотоодын хөдөлгүүрийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн домогт ЯМЗ хөдөлгүүрээр тоноглогдсон билээ. Манай «Ярославлийн моторын үйлдвэр» (ЯМЗ) нь ирэх жил 110 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Бид хүчирхэг, удаан эдэлгээтэй хүчний агрегат, мөн бүхэл бүтэн сургууль, эсвэл эмнэлгийг цахилгаан эрчим хүчээр хангах чадвартай аварга томоохон дизель генератор үйлдвэрлэдэг олон жилийн уламжлалаа баримтлан ажилласан хэвээр.
Энэхүү арга хэмжээг Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр манай хоёр орны хамтын ажиллагаа, технологийн солилцоог хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулж байгаа билээ.

ҮЗМЭРҮҮДИЙН ТОДОРХОЙЛОЛТ
 

Sobol NN 4×4 


 

Бүх дугуй хөтлөгчтэй «Соболь NN 4x4» нь хатуу хучилттай болон бартаат замаар тав тухтай явахад зориулагдсан, туулах, удирдах, маневрлах өндөр чадвартай шинэ үеийн тээврийн хэрэгсэл юм.
Аливаа саад бэрхшээлийг даван туулах чадвартай жинхэнэ газар уснаа гатлагч машин бөгөөд өндөрлөгөө (тохируулга хийж, газраас тэнхлэг хүртэлх зайг 220 мм хүртэл өндөрлөж болно) нь бартаатай замыг итгэлтэйгээр туулах боломжийг олгодог.  Харин үл хамаарах урд тэнхлэг (200 мм) нь жолоодлогыг зөөлөн болгож, аливаа саад бэрхшээлийг даван туулахад хялбар болгодог. Нэмж дурдахад, уг машин нь урьдчилсан бэлтгэлгүйгээр 500 мм хүртэл нүх жалгыг туулах чадвартай. Бууруулах араатай шилжүүлгийн хайрцаг нь хүнд хэцүү нөхцөлд тээврийн хэрэгслийн зүтгүүрийг ихээхэн сайжруулдаг бөгөөд хойд тэнхлэгийн дифференциал түгжээ нь бартаат замын диагональ унжсан байдлыг найдвартай даван туулах боломжийг олгодог.
Онцлох зүйлээс:
• Бартаат замд зориулсан үл хамаарах урд тэнхлэг.
• Хүндрүүлэх араатай (2.82), залгадаг бүх дугуй хөтлөгч.
• Арын тэнхлэгийн дифференциал түгжээ.
• Газраас тэнхлэг хүртэлх зай 220 мм.
• Хөдөлгүүр болон радиаторын хамгаалалттай
• Үүнээс гадна тороос холбох зориулалттай арын чирэгчийг суурилуулсан.
Үзэсгэлэнд «Соболь NN 4х4» загварын автомашины «ачааны фургон» загварыг танилцуулж байгаа ба 3 хүний суудалтай бүхээг, 7.8 шоо метр багтаамжтай ачааны тасалгаатай. Үүнээс гадна тус автомашинаа бид 6 хүний суудалтай бүхээг, 5 шоо метр багтаамжтай ачааны тасалгаа бүхий фургон-комби, 3 хүний суудалтай бүхээгтэй ачааны машин, мөн саравчтай, гурван талдаа унадаг хавтгай тавцан, 7 хүний суудалтай суудлын микроавтобус зэрэг өөрчлөлтүүдтэйгээр үйлдвэрлэж байна.

 

Gazelle NN 

Холын зам туулахад хамгийн их тав тухыг хангах зориулалттай 19 тохилог зорчигчийн суудал бүхий орчин үеийн автобус. Хүний анатомид тохирсон суудал нь элэгдэлд тэсвэртэй материалаар хийгдсэн бөгөөд дэрний урт, бүсэлхийн дэмжлэгтэй, мөн тохируулж болох гарын түшлэгтэй, хойш 18 градусаар налах боломжтой тул хол зайд ч ая тухтай аялах боломжтой. Гурван цэгийн суудлын бүс нь зорчигчдын аюулгүй байдлыг нэмэлтээр хангадаг.
Автобусны дотоод засал чимэглэлийг маш нарийн тооцож гаргасан. Бүхээгийн тааз, хаалга, хана нь дулаан, дуу чимээ, чичиргээний тусгаарлагчтай бөгөөд ингэснээр машин доторх температурыг тохь тухтай байлгаж, жолоодох үед гаднын дуу чимээг багасгана. Панорамик шиллэгээ нь орчны харагдах байдлыг хангадаг бөгөөд шилний гүн бууралт, хамгаалалтын хөшиг нь машины дотор юу болж байгааг гаднаас харах боломжийг тасалж, агааржуулалтын системийн ачааллыг бууруулдаг.

Суурилагдсан аудио болон видео систем нь аялал бүрийг тааламжтай болгодог. Бүхээг дотор 22 инчийн таазны LCD дэлгэцтэй, харин аудио-систем нь хүчирхэг хоёр сувгийн өсгөгч, жиргээчтэй дөрвөн чанга яригчтай бөгөөд хүрээлэн буй орчны дууны эффектийг бий болгодог.

Бүхээг нь ерөнхий гэрэлтүүлгийн LED тууз, тавиур, индрийн гэрэлтүүлэгтэй бөгөөд энэ нь аяллын турш таатай уур амьсгалыг бүрдүүлдэг. Хувийн гэрэлтүүлэг, агааржуулалтын төхөөрөмж нь зорчигчдод агаарын урсгал болон чиглэлийн гэрлийг бие даан зохицуулах боломжийг олгодог.

Гарын түшлэг нь арын гэрэлтүүлэгтэй USB залгууртай бөгөөд зам дээр хөдөлгөөнт төхөөрөмжийг цэнэглэх боломжийг олгодог. Суудлын ар тал нь сонины тор, аяга байрлуулах нүхтэй эвхдэг ширээгээр тоноглогдсон бөгөөд энэ нь ялангуяа урт аялалд тохиромжтой. Түүнчлэн эд зүйл унахаас сэргийлж хөнгөн цагаан хашлагатай өргөн тавиуртай. Суудлын арын эгнээний доор 10 дунд оврын чемоданд зориулагдсан 600 литрээс дээш багтаамжтай ачаа тээшний тасалгаа байгаа бөгөөд уг тасалгаа нь гэрэлтүүлгээр тоноглогдсон, элэгдэлд тэсвэртэй материалаар хийгдсэн учир ашиглахад тохиромжтой, удаан эдэлгээтэй.

Зорчигчдыг тав тухтай суулгахын тулд хажуугийн гүйдэг хаалганы цахилгаан хөтөч, гулсдаггүй бүрээстэй автомат эвхэгддэг хөлийн түшлэг, орох хэсгийн LED гэрэлтүүлэг зэргийг суурилуулсан учир шөнө оройн цагаар ч тэдний аюулгүй байдлыг хангана.

«Люкс» загварын «Газель NN» жуулчны автобус нь 150 морины хүчин чадалтай G 2.5 шинэ хэмнэлттэй дизель хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд энэ нь маш сайн зүтгүүр, динамик чанартай, түлш бага зарцуулдаг учир ашиглалтын зардлыг бууруулна. 
 

Gazelle Business 4×4 

Бартаат замыг туулагч «Газель БИЗНЕС 4х4» маркийн микроавтобус нь бүх дугуй хөтлөгч системээр тоноглогдсон учир зөвхөн хойд дугуйн хөтлөгчийг ашиглан хурдны болон шороон замаар ая тухтай аялах боломжийг олгодог. Ингэснээр түлшээ хэмнэж, дуу чимээ, чичиргээг багасгадаг. Элс, шавар туулах шаардлага гарваас урд тэнхлэгийг холбоно. Харин үнэхээр бартаа ихтэй, хэцүү замаар явах тохиолдолд арын тэнхлэгийн хүндрүүлэх араа, түгжих дифференциалыг холбох боломжтой.

4х4 раам хийц, өндөрлөгөө, замын овон товонг шингээх чадвартай тэнхлэг нь машины хөдөлгөөнийг хянах боломжийг олгож, бартаат замаар итгэлтэйгээр хөдлөх боломжийг олгодог.
«Газель БИЗНЕС 4х4» микроавтобусны бүхээг нь 13 зорчигч тээвэрлэх зориулалттай.
Уг машин нь 2.7 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй ба уг хөдөлгүүр нь арчилгаа бага шаардана.

«Газель БИЗНЕС 4х4» ангиллын машинуудын тоонд микроавтобусуудаас гадна 3 хүний суудалтай бүхээгтэй, хавтгай тавцантай ачааны машин, ачааны фургон, ачаа, зорчигчийн фургон, түргэн тусламжийн машин зэрэг багтана.
 

Sobol NN 


 Авсаархан, олон үйлдэлт энэхүү фургон нь хот дотор тээвэрлэлт хийхэд хамгийн тохиромжтой. Изотермалийн өндөр зэрэгтэй битүү бүхээг нь хоол хүнс, эм, тусгай температурын горим шаарддаг бусад ачааг тээвэрлэхэд тохиромжтой. Ачааны тасалгааны эзлэхүүн нь 10 м³ хүртэл бөгөөд дугуйны нуман хаалгагүй хавтгай шал нь таван евро-тавиур байрлуулахад хангалттай багтаамжтай.

Урд дугуйны том эргэлтийн өнцгийн ачаар хамгийн их маневрлах чадварыг олгох бөгөөд энэ нь хамгийн нарийн орон зайд ч хялбархан эргэх боломжийг олгоно. Машины урт нь 5 метр, эргэх радиус нь 5.4 метр, зогсоолын стандарт талбай нь ердөө 13 метр квадрат учир хотын нарийн гудамжаар явж, авсаархан зогсоолд зогсох боломжтой.

6 шатлалт G 2.5 дизель хурдны хайрцаг нь засвар үйлчилгээ хийхэд хялбар, ачаалалд тэсвэртэй, түлшийг хэмнэлттэй ашигладаг. Суурилагдсан тоног төхөөрөмж: агааржуулагч, навигаци бүхий мультимедиа, халаадаг урд суудал, толь болон салхины шил, урьдчилан халаагч, жолоочийн тохилог суудал, түлхүүргүй нэвтрэх боломж, зогсоолын тоормос, шилжүүлгийн хайрцгийн горимыг цахилгаанаар удирдах боломж, асаах, зогсоох товчлуур.
 

Ural NEXT 6x6 

Бүх төрлийн зам, тэр дундаа бартаат замаар, мөн хэт халуун, хүйтний нөхцөлд зорчигч тээвэрлэх зориулалттай автобус.

Ажиллагаа:
Сонгосон тохиргооноос хамааран 14-22 хүн тээвэрлэх чадвартай учир өөрийн хэрэгцээндээ зориулан уян хатан сонголт хийх боломжтой.
Зөвшөөрөгдсөн нийт жин нь 22.5 тонн хүртэл бөгөөд энэ нь ашигт ачааллын (13 тонн хүртэл) хамгийн өндөр үзүүлэлт юм.
Түлшний дундаж хэрэглээг өмнөх үеийнхтэй харьцуулахад 8 хувиар бууруулж, улмаар ашиглалтын зардлыг бууруулж чадсан.

Найдвартай байдал:

Хүчитгэсэн раам хүрээ, сайжруулсан тэнхлэгийг удаан хугацаагаар ашиглах боломжтой тул маш найдвартай.
Бүх дугуй хөтлөгчтэй 6х6 раам хийц, дунд болон хойд тэнхлэгт зориулсан дугуй хоорондын дифференциал цоож, дамжуулах хайрцагт тэнхлэг хоорондын дифференциал түгжээ.
240, 285, 312 морины хүчин чадалтай SCR систем бүхий ЯМЗ-536 дизель хөдөлгүүрүүдийн раам хүрээ нь байгаль орчинд ээлтэй 5-р ангиллын шаардлагыг хангаж байна.

Тав тухтай байдал, аюулгүй байдал:
Бүхээг нь орчин үеийн дизайнтай, эргономикийг сайтар бодож үздэг. Орчин үеийн материалууд ашигласан учир нь дулаан, дуу чимээ тусгаарлах чадварууд нь сайжирсан.
Тав тух, аюулгүй байдал, ашиглалтын хялбар байдлыг нэмэгдүүлэх олон төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноос гадна үндсэн багцад аяллын удирдлага, урьдчилан халаагч, тоормосны хөтлөгч дэх ABS, хазайлтын өнцгийг тохируулах боломжтой мульти-рүүл, цахилгаан цонх, халдаг толь, салхины шил, бүх үйлдлийг компьютертой холбосон дэлгэцний хослол багтана. Тохируулга сайтай жолоочийн суудал нь ядаргааг багасгаж, 2DIN дэлгэц бүхий орчин үеийн мультимедиа систем нь аяллыг илүү тав тухтай болгодог. 12В-ын залгуур болон USB портоос цахилгаан хэрэгслийг цэнэглэх боломжтой.

ОРОСООС ТУСГАЙЛАН МОНГОЛД ЗОРИУЛСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦОГЦ ШИЙДЭЛ
Оросын автомашинууд нь дэлхийн бусад үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс хүч чадал, эдэлгээ, урт наслалтаараа ялгаатай. Тодруулбал, цаг уурын эрс тэс нөхцөлд ажилладаг (тухайлбал, жилийн турш агаарын температур нь -45-аас +45 хооронд хэлбэлздэг Якутад), ямар ч чанарын түлш хэрэглэх чадвартай, энгийн конструкцтай учир засвар үйлчилгээ хийхэд хялбараас гадна засвар үйлчилгээ авах өндөр чадвартай.

Оросын тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчид нь төрөл бүрийн автобус, хотын үйлчилгээний тээврийн хэрэгсэл, түргэн тусламжийн машин, түүнчлэн аливаа бизнест зориулсан олон зуун төрлийн тусгай тоног төхөөрөмж бүхий тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх цогц шийдлээрээ ялгардаг.
Оросын инновацын бүтээгдэхүүнийг олон улсын эдийн засаг, улс төрийн томоохон арга хэмжээнүүдийн хүрээнд өргөнөөр танилцуулж байна.
 - Горькийн автомашины үйлдвэрийн «Gazelle City FCEV» устөрөгчийн түлш ашигладаг цахилгаан автобус, «Gazelle e-City» цахилгаан автобус, мөн Ярославлийн моторын үйлдвэрийн Н2 устөрөгчийн хөдөлгүүр Харбин дахь Орос-Хятадын ЭКСПО үзэсгэлэнгийн үеэр (Хятад, 2024 он).
Монгол, Оросын хуурай газрын урт хил нь тээвэр, логистикийн асуудлаа төмөр замаар ашигтай шийдвэрлэх боломжийг олгодог.
Харин Монгол Улс, ОХУ-ын хооронд тогтоосон 100 гаруй жилийн түүхтэй дипломат харилцаа нь эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлэх үндэс суурь болдог.

Аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээлэл:
Горькийн автомашины үйлдвэр нь ашиг олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагаанд ашигладаг тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг Оросын автомашины тэргүүлэгч үйлдвэрлэгч юм. Ачаа болон зорчигч тээвэр, жижиг дунд бизнес, нийтийн болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эмнэлгийн болон сургуулийн байгууллагуудад зориулсан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг. Тухайлбал, 2.5-12 тонн жинтэй хөнгөн тэрэг, дунд оврын ачааны машин, 6-22 зорчигчийн багтаамжтай микро автобус. Үйлдвэрлэж буй техникийн үндсэн загварууд: Газель NN», «Соболь NN», «Газель NEXT», «Газон NEXT», «Садко NEXT», «Газель БИЗНЕС», «Соболь БИЗНЕС», «Валдай 8», «Валдай 12». Тус компани нь өөрийн инженерийн төв болон өндөр технологийн үйлдвэртэй. Автомашины үйлдвэрлэлд 583 аж үйлдвэрийн робот оролцож байгаа бөгөөд үйлдвэрийн үндсэн хэсгүүд 85% автоматжуулагдсан. Тус компани нь Нижний Новгород хотод байрладаг.

«УРАЛ» автомашины үйлдвэр нь ачааны болон тусгай суудлын автомашин үйлдвэрлэдэг Оросын тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд дизель түлш болон хийн түлшээр ажилладаг бүх дугуй хөтлөгчтэй болон тал дугуй хөтлөгчтэй олон төрлийн тээврийн хэрэгслийг санал болгож байна. Бүтээгдэхүүндээ худалдан авагчийн хэрэгцээнд зориулан 250 гаруй төрлийн өөрчлөлт оруулах боломжтой. Уралын үйлдвэр дээр 400 гаруй төрлийн тусгай техник болон тэдний үйл ажиллагааг өргөжүүлэх зориулалттай дагалдах хэрэгсэл үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнийг Орос болон бусад улс орнуудад нээсэн 30 гаруй борлуулалтын болон 150 гаруй засвар үйлчилгээний төвүүдийн сүлжээгээр дамжуулан борлуулдаг. Бид дэлхийн 40 гаруй оронд ачааны машинаа нийлүүлдэг ба Челябинск мужийн Миасс хотод байрладаг. 

«Автодизель» Ярославль моторын үйлдвэр нь дизель болон хийн хөдөлгүүр, консны аппарат, хурдны хайрцгийн Оросын тэргүүлэгч үйлдвэрлэгч юм. Тус компани нь Ярославль хотноо гурван үйлдвэртэй ба бидний үйлдвэрлэдэг ЯМЗ хөдөлгүүрийг Оросын аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэдэг 400 гаруй техникт суурилуулдаг бол моторыг суудлын болон бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэл, автобус, магистралийн галт тэрэг, уурхайн самосвал, онгоцны буудлын чирэгч, үр тариа хураагч, мод тээвэрлэх ачааны машин, экскаватор дээр суурилуулдаг. ЯМЗ хөдөлгүүрийн төрөлд нь 130-аас 800 морины хүчтэй дунд болон том оврын хөдөлгүүрүүд багтана. Мөн түүнчлэн «Автодизель» нь ЯМЗ хөдөлгүүрт суурилсан 60-аас 500 кВт-ын хүчин чадалтай «ЯМЗEnergy» цахилгаан станцуудыг 800 гаруй өөрчлөлт, тохиргоотойгоор үйлдвэрлэдэг.

Холбоо барих:
media@os-automotive.com

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.6)