“ТОКИО-2020”олимпийн наадамд 286 бөхөд эрх олгоно

“Токио-2020” зуны олимпийн XXXII их наадмын эрх олгох хамгийн эхний буюу гол тэмцээн есдүгээр сарын 14-22-нд Казахстаны Нур-Султан хотод болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ билээ. Нур-Cултаны дэвжээнд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн  50, 53, 57, 62, 68, 76, сонгомол бөхийн 60, 67, 77, 87, 97, 130 кг-ын жинд эхний зургаан байрт эзэлсэн буюу нийт 108 эрх олгоно.

Тавдугаар сарын 3-нд Болгарын нийслэл Софид болох олимпийн эрх олгох тэмцээнээр үлдсэн эрхийг өгөх юм

Токиогийн олимпод бөхийн төрөлд 18 жинд нийт 286 тамирчинд эрх олгох бөгөөд 2020 оны гуравдугаар сард болох Ази, Европ, Пан-Америк болон Африк ба Далайн орнуудын эрх олгох тэмцээнээр жин тус бүрт хоёр, дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3-нд Болгарын нийслэл Софид болох олимпийн эрх олгох тэмцээнээр үлдсэн эрхийг өгөх юм.