Монголынхоо сагсчдад амжилт хүсье, үзүүлээд өг

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ  энэ сарын 03-07-нд Улаанбаатар хотноо зохиогдож буй билээ.

Уулзалтаар сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь Монгол улсад эрчимтэй хөгжиж буйг онцлон цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцсон аж

Өчигдөр Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны 3х3 төрлийн хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер-ийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь Монгол улсад эрчимтэй хөгжиж буйг онцлон цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцсон аж. "Токио - 2020" олимпийн наадамд сагсан бөмбөгийн 3х3 төрөл албан ёсоор багтаж, Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос сүүлийн жилүүдэд тус төрлийг түлхүү хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч байгааг дурдсан байна.

Сонирхуулахад өнөөдөр  

Сүхбаатарын Талбайд

FIBA 3x3 U18 Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн

Монгол: Латви | 18:30|  18:30
Монгол: Беларусь | 20:10 цагт тоглолт болно  ц

агт болно