Б.Энэбиш курес бөхийн Дэлхийн аварга болов

Казахстаны Актобе хотноо болж байгаа Казах курес бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний өдөр “Женко” клуб, “Эрч” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Энэбиш эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдан түрүүлж, дэлхийн аварга болжээ.
2019-12-16

“Мөнгөн мод” цомын эзэд энэ сарын 26-нд тодорно

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу "Мөнгөн мод 2019" тайз, дэлгэцийн оны шилдэг уран бүтээлчид шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд “Бэст Вестерн Премьер Туушин” зочид буудлын Соёмбо танхимд болно.
2019-12-16

“Facebook” компанийн ажилтнуудын мэдээлэл хулгайд алдагджээ

“Facebook” компанийн 29 мянган ажилтны хувийн мэдээлэл бүхий хэд хэдэн хатуу дискийг үл таних этгээд хулгайлсан тухай "Bloomberg" агентлаг тус компанийн удирдлагаас ажилтнуудынхаа дунд тараасан захидлаас иш татан мэдээлжээ.
2019-12-16

Бусдын гэрт нэвтэрч хулгай хийдэг 40 гаруй үйлдэлтэй этгээдүүдийг саатуулжээ

2018 оны 10 сар, 2019 оны 9, 10 дугаар саруудад амины орон сууцуудаар орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг илрүүлэн саатуулжээ.
2019-12-16

“Ардын хүү” тулаанч О.Пүрэв хүүхэд баярлуулах үйлсэд хувь нэмэр оруулжээ

Сингапур улсад энэ сарын 4-нд /2019.12.04/  зохион байгуулагдсан ONE CHAMPIONSHIP холбооны “One Warrior Series 9” тэмцээнд MGL-1 fighting championship холимог тулааны аварга, “Ардын хүү” Отгонжаргалын Пүрэв ,Өмнөд Солонгос улсын тамирчин, Хонг Конгийн “Just MMA” холбооны аварга, Тае Хо Бак-г ялсан билээ.
2019-12-16

15 дугаар сургуульд их засвар хийх гэрээнд гарын үсэг зурав

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжиж байгаа "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд их засвар хийх гэрээнд гарын үсэг зурах ёслол баасан гарагт боллоо.
2019-12-16

500 жилийн түүхтэй Есөн эрдэнийн Жадамба судар хулгайлсныг илрүүллээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дундговь аймаг Сайнцагаан суманд иргэн Б-гийн  гэрт хулгай орж 500 гаруй жилийн өмнөх Есөн эрдэнийн Жадамба гэх судар алдагдсан хэргийг илрүүллээ.
2019-12-16

Дуучин Т.Баясгалан нэр дэвших гэнэ

-Нэр дэвшихээр бэлтгэж яваа Т.Баясгаланг гадны хөрөнгө оруулагчид нь хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан бололтой-
2019-12-16

TTJVCO компанийн 12 ажилтан хордлого халдварт өртжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч TTJVCO компанийн ажилтнууд хоолны хордлогот халдвараар өвдсөн гэх мэдээллийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар энэ сарын 14-нд авчээ.
2019-12-16

Aлслагдсан аймаг сумдад түргэн тусламжийн машинууд xүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Улсын Төсвийн хөрөнгөөр Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэн ажиллаж байна.
2019-12-16

Монголд зургийг нь авсан Солонгос драм нээлтээ хийлээ

Өмнөд Солонгосын “Хайрын ослын буулт” гэх телевизийн цуврал өчигдөр энэ сарын 14-ний өдөр нэгдүгээр ангиа үзэгчдэд хүргэлээ. Тус киноны зураг авалтын зарим хэсгийг Монгол Улсад авсан нь олны анхаарлыг татсан билээ.
2019-12-16

Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнүүд ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу бүртгэгч нарт зориулсан сургалтанд хамрагдах тул 2019 оны 12-р сарын 19, 20-ны өдрүүдэд нийслэл хотын салбарууд ажиллахгүй болсныг мэдэгдье.
2019-12-16

Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг дур мэдэн хэрэглэдэг.
2019-12-16

Алина Загитова спортын замналаа түр зогсоож байгаагаа мэдэгджээ

Уран гулгалтын олимпын аварга, ОХУ-ын тамирчин Алина Загитова спортын замналдаа завсарлага авч байгаагаа мэдэгджээ. Өдгөө 17 настай тамирчин ийм мэдэгдлийг Нэгдүгээр сувгаар хийсэн байна.
2019-12-16

10 сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2019 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өчигдөр Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдлаа.
2019-12-16

Казахстан улсын Тусгаар тогтнолын өдөр тохиож байна

Бүгд Найрамдах Казахстан Улс өнөөдөр тусгаар тогтнолын 28 жилийн ойгоо тэмдэглэж байна. 
2019-12-16

Ямайкийн мисс дэлхийн гоо бүсгүйгээр шалгарчээ

“Дэлхийн мисс 2019” гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээн Их Британийн нийслэл Лондон хотноо бямба гарагт боллоо. Энэ жилийн дэлхийн тэргүүн миссээр Ямайкийн гоо бүсгүй Тони-Энн Сингх тодорчээ.
2019-12-16

Хүмүүс юуны талаар хамгийн олон удаа “Google”-ээс хайсан бэ

Энэ онд хүмүүсийн “Google”-ээр хамгийн олон удаа хайсан хайлтын жагсаалтыг “CNN” гаргажээ.
2019-12-16

ШУТИС Массачусетсийн технологийн дээд сургуультай хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг АНУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Массачусетсийн технологийн дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй санаачилгын талаар харилцан санал солилцлоо.
2019-12-16
19 20 21 22 23 24 25