“Ардын хүү” тулаанч О.Пүрэв хүүхэд баярлуулах үйлсэд хувь нэмэр оруулжээ

Сингапур улсад энэ сарын 4-нд /2019.12.04/  зохион байгуулагдсан ONE CHAMPIONSHIP холбооны “One Warrior Series 9” тэмцээнд MGL-1 fighting championship холимог тулааны аварга, “Ардын хүү” Отгонжаргалын Пүрэв ,Өмнөд Солонгос улсын тамирчин, Хонг Конгийн “Just MMA” холбооны аварга, Тае Хо Бак-г ялсан билээ. Тэрбээр One Championship холбоонд тулалдсан Монголын долоо дахь аварга болсон юм.

Ийн олон улсад анхны ялалтаа авчирсан тулаанч О.Пүрэв жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дуучин A Cool болон НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү нарын “Hero & Cool” хэмээх шинэ жилийн баярт оролцож хүүхэд баярлуулах үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан байна.

Эx cyрвaлж: Paparatsi.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)