Монголд зургийг нь авсан Солонгос драм нээлтээ хийлээ

Өмнөд Солонгосын “Хайрын ослын буулт” гэх телевизийн цуврал өчигдөр энэ сарын 14-ний өдөр нэгдүгээр ангиа үзэгчдэд хүргэлээ. Тус киноны зураг авалтын зарим хэсгийг Монгол Улсад авсан нь олны анхаарлыг татсан билээ. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард жүжигчин Хён Бин болон Сун Ей Жин нар Зайсанд байрладаг “River Garden” хотхонд хэд хоног байрлан, зураг авалтаа хийсэн юм. Киноны үйл явдалд Сун Ей Жин бол амжилттай бизнес эмэгтэйн дүрийг бүтээдэг бөгөөд түүний амьдралыг Өмнөд Солонгосын жирийн иргэдийн мөрөөдөж л чадах элит хэв маягийг дүрслэн харуулах аж.

Харин Хён Бин бол хилийн тагнуулчдын эсрэг тусгай үүрэг гүйцэтгэдэг Хойд Солонгосын цэргийн дүрийг бүтээжээ. Киноны зураг авалтыг Өмнөд Солонгосын Чэжү, Чонжү арлуудад хийсэн ба зарим хэсгийг Швейцарь, Монголд хийжээ. “tvN” телевизийн амралтын өдрүүдэд үзэгчдэд хүрэх цувралын шинэ ангиуд Өмнөд Солонгост цацагдсаныхаа дараа шууд Netflix сайтад орох ажээ. Тус цувралд Ази, Латин Америк болон англи хэлтэй орнуудад хэдийнээ цацагдаж эхэлсэн ч Европ, Японд ирэх 2020 оны хоёрдугаар сараас гарч эхлэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)