Теслагийн Хятадад үйлдвэрлэсэн автомашинууд өнөөдрөөс эзэндээ хүрч эхэллээ

АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн Шанхай дахь үйлдвэрийн бүтээгдэхүүн болох Model 3 загвар өнөөдрөөс худалдаалагдаж эхэлжээ.
2019-12-30

БНХАУ-д эмч нарыг хамгаалах шинэ хууль хэрэгжинэ

БНХАУ-д эмнэлгийн ажилтнуудыг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий шинэ хуулийг танилцуулжээ. Бээжин хотын эмнэлэгт нэгэн эмэгтэй эмч амиа алдсанаас хэдхэн хоногийн дараа уг шийдвэрийг гаргажээ.
2019-12-30

Өвөр Монголын нийслэл Хөх хот метротой болжээ

БНХАУ-ын автономит бүс болох Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод өчигдөр анхны метроны шугамыг нээжээ.
2019-12-30

2019 онд дэлхий дахинаа болсон онцлох үйл явдлууд

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга хатагтай Нэнси Пелозигаар удирдуулсан Ардчилсан намынхан тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалаас нь огцруулахын тулд Үндсэн хуулинд заасан импичмент хэмээх тусгай механизмыг авч хэрэгжүүллээ.
2019-12-30

Анатомийн хичээлийг “хачирхалтайгаар” заасан багш интернетийг шуугиулав

Хүний биеийн бүтцийг яг бодит мэт дүрсэлсэн хувцас өмсөн гуравдугаар ангийн сурагчдадаа анатомийн хичээл заасан багшийн зураг цахим сүлжээнд ихээхэн хандалт авчээ. Энэ бол 15 жил багшилж байгаа 43 настай Испани багш Вероника Дуг юм.
2019-12-30

Чернобыльд 33 жилийн дараа Зул сарын гацуур засчээ

Чернобылийн дэлбэрэлтээс хойш 33 жилийн дараа Припять хотод анх удаа Зул сарын гацуур мод засчээ.
2019-12-30

2019 оны жуулчдын аялсан хамгийн шилдэг улсууд

World Economic Forum (WEF)-ийн зүгээс 2015 оноос эхлэн жуулчдын аялсан хамгийн шилдэг улсуудыг жагсааж эхэлсэн билээ. Нийт 140 гаруй улсыг жагсаасан уг жагсалтын эхний 10 байрт багтсан улсуудыг таньд сонирхуулъя.
2019-12-28

Брюс Лигийн охин Хятадын алдарт түргэн хоолны сүлжээг шүүхэд өгчээ

Кун-фугийн мастер, жүжигчин Брюс Лигийн охин БНХАУ дахь ихээхэн алдартай, Real Kungfu түргэн хоолны сүлжээ рестораныг эцгийнх нь дүрийг хууль бусаар ашигласан хэмээн шүүхэд өгчээ. 
2019-12-27

Казахстаны Алматыд 100 хүнтэй нисэх онгоц осолдож, есөн хүн амиа алджээ

Өнөөдөр өглөөний 7:22 цагт Казахстаны Алматы хотоос нийслэл Нур-Султан хот руу хөөрөөд удаагүй "Bek Air" компанийн нисэх онгоц унасан байна.
2019-12-27

Бразилийн Ерөнхийлөгч ой санамжаа алджээ

Бразилийн Ерөнхийлөгч Жаира Болсонару 12 дугаар сарын 23-ны өдөр толгойндоо гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн талаар Band News суваг мэдээлсэн байна.
2019-12-27

Турк Ливид цэрэг илгээхээр төлөвлөж байна

Триполли хотод төвлөрч байгаа Ливийн түр Засгийн газрыг хамгаалахаар цэрэг илгээх төлөвлөгөөтэй байгаагаа Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган пүрэв гарагт мэдэгдсэн байна.
2019-12-27

Фото: Дэлхий дахинд Зул сарыг ингэж угтлаа

Есүс Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг улс орнуудад өчигдөр Зул сарын баяраа тэмдэглэлээ. Орон болгонд тэмдэглэдэг заншил өөр ч гацуур мод чимэн, хайрцагтай бэлэг тавьж, гайхамшгийг хүлээн суудаг нь адилхан билээ.
2019-12-26

Афганистанд энх тайвны төлөө тэмцэгчид барьцаалагджээ

Aфганистанд энх тайвны төлөө тэмцэгч хөдөлгөөний 27 гишүүн “Талибан” бүлэглэлийн босогчдод барьцаалагдсан талаар тус улсын холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.
2019-12-26

“Apple” компани ОХУ-ыг сонирхож байна

АНУ-ын “Apple” компани ОХУ-ын зах зээлийг сонирхож байна. Гэхдээ ерөнхийлөгч Владимир Путин  орос программ хангамж урьдчилан суулгаагүй электрон хэрэгсэл худалдахыг хориглосон хуулийг баталсны дараа энэ зах зээлийг орхино  гэж  ОХУ-ын  Худалдаа, үйлдвэрийн сайд Денис Мантуров мэдэгджээ.
2019-12-26

346 хүний амийг хохироосон буруутан

АНУ-ын “Boeing” компани нисэх онгоцны “737 Max” загвараараа илүү мөнгө олж, өрсөлдөгч “Airbus” компанийг давах зорилгоор үйлдвэрлэжээ.
2019-12-25

БНСУ, Япон хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо нар дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар өөр өөр байр суурийг баримталж байсан хэдий ч уг асуудлыг зохицуулахын тулд хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлэхээр тохиролцлоо гэж БНСУ-ын Засгийн газар мэдэгджээ.
2019-12-25

“Боинг” корпораци Гүйцэтгэх захирлаа халжээ

АНУ-ын “Боинг” корпораци гүйцэтгэх захирал Дэннис Мюленбергийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь ТУЗ-ийн дарга Дэвид Кэлхуныг томилжээ.
2019-12-24

Сэтгүүлч Хашгогийн аллагад холбоотой таван хүнд цаазын ял оноожээ

Сэтгүүлч Жамаль Хашгогийг өнгөрсөн оны 10-р сард алсан хэрэгт холбоотой таван хүнд Саудын Арабын шүүх цаазаар авах ял оноожээ. Энэ тухай BCC агентлаг мэдээлэв.
2019-12-24

Макрон ерөнхийлөгчийн тэтгэврээс татгалзжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсын төрийн бүх тэргүүнд бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа олгодог ерөнхийлөгчийн тусгай тэтгэврээс татгалзжээ.
2019-12-24
39 40 41 42 43 44 45