Мэс засалчид коронавирус ямар эрхтэнд хамгийн их нөлөөлдөг болохыг мэджээ

Эмч мэргэжилтнүүд коронавирусаас болж, ямар эрхтэн хамгийн их өвчилдөг болохыг олж мэджээ. Энэ өвчнөөр нас барсан өвчтөний биед хийсэн задлан шинжилгээгээр хамгийн түрүүнд уушгинд халтай болох нь тодорхой болжээ. Энэ шинжилгээний үр дүнг саяхан Хятадын нэрт эмч, профессор Лю Люанг мэдээлсэн байна.  Lenta.ru сайтад мэдээлснээр коронавирусын улмаас үүссэн өвчин хамгийн түрүүнд  амьсгалын зам болон уушгины цулцангийн хэсэгт нөлөөлдөг гэжээ. Түүнчлэн эмгэг өөрчлөлт нь SARS-ийн улмаас үүссэн өөрчлөлтүүдтэй төстэй болохыг тогтоосон байна.

Профессорын хэлснээр цогцсыг нь  задлан шинжилгээнд оруулахаар сонгосон өвчтөн 85 насандаа таалал төгсчээ. Тэрээр цус харвалтын шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн боловч эмчилгээний 13 дахь өдөр биеэс нь коронавирусын шинж тэмдэг илэрсэн байна.  Хоёр долоо хоногийн дараа тэрээр өвчний улмаас үүссэн хүндрэлээр нас баржээ.

Эх сурвалж: 

Радармедиа - Улс төр, нийгэм, спортын мэдээ

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)