УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг сонголоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг сонголоо.

УИХ-ын чуулганы энэ сарын 2-ны хуралдаанаар Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарын  бүрэлдэхүүнтэй байгуулсан. Улмаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг даргаараа сонгохыг 100 хувь дэмжиж, санал дүгнэлтээ Төрийн. байгуулалтын байнгын байнгын хороонд ирүүлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Энхболдыг дэд хорооны даргаар сонгохийг 100 хувь дэмжиж, тогтоол батлав.

Тус дэд хороо УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гаргаж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах чиг үүрэгтэй юм.

вь дэмжиж, санал дүгнэлтээ Төрийн. байгуулалтын байнгын байнгын хороонд ирүүлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Энхболдыг дэд хорооны даргаар сонгохийг 100 хувь дэмжиж, тогтоол батлав.

Тус дэд хороо УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гаргаж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах чиг үүрэгтэй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.200.230.43)