Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг 5 сарын 31 хүртэл сунгалаа

УОК-ын 20-р хурал яг одоо болж байна. Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн хугацааг 5-р сарын 31-нийг дуустал сунгалаа гэж Эрүүл мэндийн сайд, УОК-ын гишүүн Д.Сарангэрэл мэдээллээ.

Мөн мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх, Бичигт, Булган боомтуудаар уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлыг УОК-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)