Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хуулийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав.

Монгол Улс БНХАУ-тай иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэхдээ уг гэрээнд Засаг захиргааны онцгой бүсүүдэд үйлчилдэггүй аж. Тиймээс Засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээр байгуулж буй юм. Ингэснээр хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд шуурхай хамтран ажиллах, хоёр орны нутаг дэвсгэрт нотлох баримт цуглуулах, түүнийг хураах эрх зүйн орчин бүрдэх юм.

Макаод Монгол Улсын 9 иргэн ял эдэлж байгаа бол Монголд Макаогийн иргэн ял эдлээгүй. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, батлав. Чуулганаар Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, Вьетнамын гэрээг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцэж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)