Чех улсад амьдарч буй монголчуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол, Чехийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав.

БНЧУ-д Монголын 8813 иргэн амьдарч байна. Үүнээс 65 хувь нь тус улсад 5-25 жил оршин суух эрх авчээ. Гадаадад амьдарч буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл олон жилээр тасарч, улмаар ирээдүйд эх орондоо ирээд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байх, эсхүл хэт бага тэтгэвэр авах нөхцөл үүсдэг байна. Хэлэлцээрийг соёрхон баталснаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх аж. Тодруулбал, Чех улсад амьдарч буй иргэд тус улсаас өндөр насны тэтгэвэр авах боломжтой болно. Эсхүл эх орондоо ирээд Чех улсад ажилласан жилүүддээ Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах боломж бүрдэнэ. Хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав. 

Ташрамд дурдахад, Засгийн газраас энэ төрлийн хэлэлцээрийг Унгар, БНСУ, Турк, Польш улстай уг хэлэлцээрийг байгуулаад буй юм.

Чуулганаар Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сангийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.38.14)