С.Батцэцэгийг 15 сая төгрөгөөр шагналаа

Монголын чөлөөт бөхийн холбооныхон шинэ жилээ тэмдэглэжээ. Шинэ жилийн цэнгүүнд тус холбооны удирдлага, үе үеийн тамирчин болон багш дасгалжуулагч, бөхийн зүтгэлтнүүдээс гадна шүүгчид оролцсон байна.Уг баярын үеэр 2019 оны Казахстаны Нур-Султан хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, “Токио-2020” олимпын наадмын эрхээ авсан, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэгийг 15 сая төгрөгөөр шагнажээ.

Түүнчлэн олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор, Б.Болортуяа, Н.Анударь нарыг тус бүр тав, Ө.Пүрэвсүрэнд дөрөв, Б.Бямбадорж, М.Лхагвагэрэл нарт гурав, М.Мөнхгэрэлийг нэг сая төгрөгөөр шагнасан байна.

2019 оны шилдгийн шилдэг дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, П.Чулуунбаатар нарыг нэг сая, шилдэг дасгалжуулагч Гавьяат тамирчин болон дасгалжуулагч З.Дүвчин, ахмад  дасгалжуулагч П.Сумьяа, Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдахыг 500 мянга, шилдэг олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн нэг сая, шилдэг улсын шүүгч Л.Жаргалсайхан нарыг 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулсан аж.

Б.Номуун

Эх сурвалж: Unen.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)