П.Орхоны барилдах эрхийг 2022 оны 9-р сар хүртэл хасжээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2018 оны Азийн наадмын үеэр сэргээшний дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон манай бөх П.Орхоны барилдах эрхийг хасаж шийтгэсэн билээ. Тус холбооны шийтгэлийг П.Орхон давж заалдсаныг Спортын арбитрын шүүхээс хэлэлцээд баталсан байна.

Азийн олимпын зөвлөлөөс 2018 оны наймдугаар сарын 20-нд авсан сорьцыг Доха дахь Олон улсын сэргээшний эсрэг агентлагийн баталгаат лабораторид шинжлүүлсэн бөгөөд хориотой бодис станозолол илэрсэн юм.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос П.Орхоны барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 22 хүртэл түдгэлзүүлсэн байна.

Ингээд албан ёсоор Азийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын медалийг дахин хуваариллаа.

Алт: Айсулуу Тыныбекова (Киргиз)

Мөнгө: Рисако Каваи (Япон)

Хүрэл: Nguyịn Thị Mỹ Hạnh (Вьетнам), Рим Чон Сим (Солонгос)

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)