Ц.Жигдэн багшийн нэрэмжит тэмцээн Дархан-Уул аймагт болно

Ардын боловсролын тэргүүн ажилтан, чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Ц.Жигдэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн энэ сарын 12-14-нд Дархан-Уул аймгийн спорт хорооны зааланд болно.

Уг тэмцээнийг Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ, чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир, спортын газар, Ц.Жигдэн багшийн шавь нар хамтран зохион байгуулах юм.

Тэмцээнд оролцох тамирчид, багш, дасгалжуулагчид хөтөлбөртэй танилцана уу.

 



Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)