“Novavax” коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ

АНУ-ын Мэриленд муж улсад төвтэй “Novavax” компани шинэ коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтад оролцох 130 орчим хүнийг бүртгэж эхэлснээ даваа гарагт мэдэгджээ
2020-05-26

Испанид гадаадын жуулчдыг тусгаарлахаа болино

Испанид ирэх долдугаар сарын 1-нээс гадаадын жуулчдыг 14 хоног тусгаарлахаа болино гэж тус улсын Засгийн газар мэдэгдлээ. Даваа гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар энэхүү шийдвэрийг эцэслэн гаргажээ
2020-05-26

Япон онцгой байдлын дэглэмийг бүрэн цуцалжээ

Коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор зарласан онцгой байдлын дэглэмийг эрх баригчид орон даяар цуцлах шийдвэр гаргасан хэмээн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо сэтгүүлчдэд мэдэгджээ
2020-05-26

Монтенегро коронавирусээс ангижирсан Европын анхны улс болсныг зарлажээ

"Манай улс коронавирусний халдвараас ангижирсан Европын анхны орон боллоо" гэж Монтенегро улсын Ерөнхий сайд Душко Маркович даваа гарагт мэдэгджээ. Тус улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс 69 хоногийн дараа ийнхүү зарласан байна
2020-05-26

ДЭМБ гидроксихлорохины эмнэлзүйн туршилтыг түр зогсоожээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ хумхаа өвчний эм болох гидроксихлорохиныг шинэ коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд уулгах нь үр дүнтэй эсэхийг тогтоох эмнэлзүйн туршилтыг түр зогсоожээ
2020-05-26

Гурвалжингийн гүүрний доорх замын хөдөлгөөнийг нээв

Баянгол дүүрэг дэх Гурвалжингийн гүүрний доод талын "U" хэлбэрийн 0.8 км замын хөдөлгөөнийг өчигдөр нээлээ
2020-05-26

ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа
2020-05-26

Европын холбоо болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчид Хөвсгөл аймагт ажиллалаа

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (НҮБ-ХХААБ) Суурин төлөөлөгч Винод Ахужа нар баг бүрэлдэхүүний хамт өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт ажиллалаа
2020-05-26

Туул, Сэлбэ, Дунд голын дагуу соёл амралтын хүрээлэн байгуулна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуух газарт эрүүл мэнд, соёл, амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгох төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх тогтоолыг баталлаа
2020-05-26

Багцаар "Адуун чулуун" ХК-ийн 568.449 ширхэг хувьцааг арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 25-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 21 ХК-ийн 633.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 631.516 ширхэг хувьцаа арилжив
2020-05-26

Мөрийтэй тоглоом тоглосон Токиогийн Прокурорын газрын дарга халагдах хүсэлтээ өгчээ

Японы нийслэл Токио хотын Прокурорын газрын дарга Хирому Курокава короонавирусний цар тахлын улмаас тогтоосон онцгой байдлын үеэр мөрийтэй тоглоом тоглосон гэх дуулиан шуугианд холбогдсоны улмаас албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргажээ
2020-05-21

Японы Хүүхдийг ивээх сангаас тоног төхөөрөмж хандивлав

Японы Хүүхдийг ивээх сангаас таван сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн компьютер, өнгөт принтер, GPS төхөөрөмжийг ОБЕГ-т өнөөдөр гардуулан өглөө
2020-05-21

Орон нутгийн театрууд нэгдсэн тоглолтоо цахимаар толилуулна

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр, Төв аймгийн “Монгол туургатан” театр, Архангай аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид хамтран энэ сарын 25-ны өдөр цахим тоглолт хийнэ
2020-05-21

Энхтайван, найрамдлын байгууллага болон “Юнитра” ХХК-иас хандив өргөв

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд туслах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна
2020-05-21

Концессын жагсаалтад нэмэх төслийг НИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тогтов

Нийслэлийн өмчийн концессын жагсаалтад дэд бүтэц болон бусад салбарын 13 төсөл, боловсрол, соёл урлаг, спортын салбарын 3 төсөл, нийт 16 төслийг нэмж оруулах саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж байна
2020-05-21

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сунгав

Хотын Захирагчийн Ажлын хэсгээс хийсэн тооцоо судалгаа, иргэдээс ирсэн саналыг үндэслэн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 6 дугаар сарын 1-нийг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ
2020-05-21

Шаардлага хангаагүй барилгын хашааг албадан буулгав

Баянзүрх дүүргийн 5, 19 хороодод авто зам хаасан, барилгын зөвшөөрөлгүй газар барилга барьж, орчны аюултай байдал үүсгэсэн 2 барилгын хашааг Улаанбаатар хотын Захирагчийн өгсөн үүргийн дагуу албадан буулгав
2020-05-21

Захирамж зөрчин 800 гаруй иргэн ууланд аялж зугаалжээ

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа нар цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэв
2020-05-21

Ирэх долоо хоногт ОХУ-аас 500 орчим иргэнээ татан авна

Энэ сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр ОХУ-ын Европын хэсэг дэх хотуудад буй монгол иргэд, оюутнуудыг, 26, 27-нд Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудад буй иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор хэсэгчлэн татахаар ажиллаж байгааг ОХУ дахь манай ЭСЯ-наас мэдээллээ
2020-05-21