Уран гулгагч бүсгүй нас барсан байдалтай олджээ

Уран гулгагч, Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Екатерина Александровская Москва хотоос нас барсан байдалтай олдсон талаар хуулийн байгууллагын эх сурвалж “TASS” агентлагт бямба гарагт мэдээлжээ. Түүнийг амиа егүүтгэсэн гэж таамаглаж байгаа ажээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, тамирчны цогцос Моксва хот дахь гэрийнх нь ойролцоогоос олдсон байна. “Урьдчилсан шатны дүгнэлтээр түүнийг амиа егүүтгэсэн гэж үзэж байна. Тэрээр өмнө нь гэмтсэнийхээ дараа амиа егүүтгэхийг завдаж байсан” гэж эх сурвалж мэдээлжээ. Ямартай ч хэргийг нягтлан шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

 

Тамирчин бүсгүй Москва хотод 2000 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн Е.Александровская 2016 онд Австралийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцох урилга авах хүртлээ ОХУ-ыг төлөөлөн өрсөлддөг байжээ. Тэрээр 2017 онд Австралийн уран гулгагч Харли Виндзорын хамт Залуучуудын дэлхий аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Е.Александровская, Х.Виндзор нар 2017 оны Залуучуудын Гранпри тэмцээнд мөн аваргалжээ. Мөн тэд Австралийн аварга шалгаруулах тэмцээнд 2017, 2019 онд тус тус хоёр удаа түрүүлсэн байна.  

 

Эх сурвалж: МОСКВА. TASS агентлаг. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)