Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг доктор, профессор С.Хөвсгөл, яруу найрагч Х.Байыт, С.Дамдиндорж нар хүртжээ

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын 2023 оны эзэд тодорчээ.

1966 оноос хойш 2 жилд 1 удаа олгож ирсэн тус шагналыг энэ жил доктор, профессор С.Хөвсгөл “Д.Равжаагийн Саран хөхөөний намтрын шинжлэл”, яруу найрагч Х.Байыт “Монгол яруу найраг”, яруу найрагч С.Дамдиндорж “Шүүдэр тарни” бүтээлээрээ тус тус хүртсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор “Шилдэг зохиол, бүтээл туурвиж Монголын утга зохиолын хөгжил, ард түмнээ соён гийгүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан зохиолч, яруу найрагч, орчуулагч, шүүмжлэгч нарт болон Монголын уран зохиолыг гадаадад сурталчлахад тодорхой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг шинэчлэн баталж, шилдэг бүтээлд тавигдах шалгуур үзүүлэлтийг болон дагалдах мөнгөн урамшууллыг нэмэгдүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)