“Мак тэтгэлэг–2026” хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна
2 цаг 20 мин

Ирээдүйн эрчим хүчний салбарын чадварлаг инженерүүдийг дэмжих зорилготой “МАК Тэтгэлэг-2026” хөтөлбөрт ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн шинээр элсэгч болон оюутнуудыг урьж байна.
Хамрагдах мэргэжлийн чиглэлүүд:
- Дулааны цахилгаан станц
- Дулаан процессын автоматжуулалт
- Цахилгаан системийн автоматжуулалт
- Цахилгаан систем
- Цахилгаан хангамж
- Сэргээгдэх эрчим хүч
Дээрх чиглэлийн БНХАУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөр
Үндсэн шаардлага:
- Сүүлийн хоёр улирлын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
- Шинээр элсэгч бол сургуульд тэнцсэн батламж, урилгатай байх
- Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 9-р сарын 10
Постер дээрх QR кодыг уншуулан анкеттай танилцах эсвэл бөглөсөн анкетаа training@mak.mn хаягаар илгээнэ үү.
Лавлах утас: 7575-9707, дотуур дугаар 1331
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.19)
ИХ УНШСАН




